Этгээд сонин уламжлалууд: Сати

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Этгээд сонин уламжлалууд: Сати

Сати бол хинди шашинтнуудын оршуулгын зан үйл бөгөөд Энэтхэг дэх  хамгийн аймшигтай гэмт хэрэг юм.  Энэ нь эр нөхөр нь нас барахад бэлэвсэн эхнэрийг нь хамт  шатаадаг харгис зан үйл билээ. Бэлэвсэн эхнэрүүд өөрсдөө сайн дураараа сати хийдэг  гэдэг ч өнөөг хүртэлх жишээ баримтаас харахад тэдний хүслээс гадуур болдог  байжээ.  Тэднийг ийм алхам хийхэд хүргэдэг зүйл нь нийгмийн дарамт, шахалт, үзэн ядалт юм.  Эр нөхөр нь цаг бусаар нас эцэслэхэд эхнэрийн амьдрал ч төгсдөг бөгөөд  найз нөхөд, гэр бүлийнхэн, хамаатнууд нь түүнийг  амиа хорлож эр нөхөртээ үнэнч гэдгээ харуулахыг  нь хүлээж байдаг аж.  Хэрэв бүсгүйн сати хийх  шийдвэрийг  ойр дотны хүмүүс  хүлээн зөвшөөрөхгүй бол амьд үлдэх боломж байдаг гэнэ. Гэхдээ ийм тохиолдол маш цөөн аж. Уг аймшигтай зан үйлийн ойлгоход бэрх  бөгөөд сатитай  холбоотой энэ асуудал одоо ч Энэтхэгт маргаантай хэвээр байгаа билээ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж