Стонер тэргүүн эгнээнээс

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Стонер тэргүүн эгнээнээс

Испанийн Motorland Aragon уралдааны тойрог замд MotoGP-гийн энэ улирлын 13 дахь гараа болох Aragon Grand Prix уралдаан өнөө шөнө болно. Өчигдөр болсон байрлал тогтоох уралдаанд Ducati багийн нисгэгч Кейси Стонер түрүүлснээр өнөөдрийн гран-при уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх юм. Тэрбээр ийнхүү 20 дахь удаагаа уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх гэж байна. Гэхдээ Стонер хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Катарт болсон энэ улирлын хамгийн эхний гараанд л эхний эгнээнээс гарч уралдсан билээ.
Байрлал тогтоох гараанд Стонерийн араас бариалсан Yamaha-гийн Хорхе Лорензо хоёрдугаар эгнээнээс, харин Honda-гийн Дэни Педроза гуравдугаар эгнээнээс гарч уралдах болсон байна.
MotoGP ангиллын 2010 оны дэлхийн аварга тодроход зургаан гараа үлдсэн бөгөөд Лорензо 63 онооны давуугаар ерөнхий дүнгээр хошуучилж байгаа юм. Харин Стонер тавдугаарт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж