Шатарчид ОХУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Шатарчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Ханты-Мансийск хотноо энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх дэлхийн шатрын 39-р олимпиадад оролцох Монголын шатарчид өнөөдөр өглөө хилийн дээс алхлаа. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг оюуны спортын олимпод дэлхийн 160 орчим орны 1300 гаруй шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.
Харин манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Г.Эрдэнэ, Б.Хатанбаатар, Н.Баттулга нар, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Мөнгөнтуул, А.Энхтуул, У.Лхамсүрэн, Б.Анхчимэг, С.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шатарчид эх орноо төлөөлөн оролцох юм.
Швейцарийн Цюрих хотноо саяхан болж өнгөрсөн шатрын оюутны дэлхийн амжилттай аваргад оролцсон манай шатарчдаас Б.Мөнгөнтуул, У.Лхамсүрэн, Б.Гүндаваа, Г.Эрдэнэ нар тэмцээнээ дуусгаад Германаар дамжин, шууд Москвад очсон бол манай бусад зургаан шатарчин өнөөдөр өглөө хойд хөршийг зорьсон. Манай баг тамирчдыг ахлан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцаг, дэд ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Сумъяа нар ажиллах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж