Хорио цээрийн дэглэмийг цуцална

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцална

Нийслэлийн Хан-Уул дvvргийн 13 дугаар хороонд байрлах “Нионшель” компанийн шувууны аж ахуйд гоц халдварт шувууны “Ньюкасл” өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Энэ хугацанд “Нионшель” компанийн шувуудийг устгаж, халдварын голомтод байрлах аж ахуйн нэгжvvдээс авсан шинжилгээний хариугаар халдвар дахин илрээгvй тул хорио цээрийн дэглэмийг энэ сарын 22-нд цуцлахаар болжээ. Харин шувууны халдварт “Ньюкасль”-аар өвчилсөн 4847 тахиагаа устгуулсан “Нионшель” ХХК-нд тухайн шувууны зах зээлдэх дундаж vнийн 90 хувийг улсаас нөхөн олговор болгон өгөх аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж