“Капитал” банкны захирлын хэргийг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

“Капитал” банкны захирлын хэргийг буцаалаа

“Капитал” банкны 903 дугаар салбарын захирал Г.Тунгалагтөр хадгаламж эзэмшигчдийн 2.1 тэрбум төгрөг, 29300 долларыг зээл нэрээр шамшигдуулсан гэх хэргийг  өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Уг хэргийг хянах явцад түүнээс гадна хэд хэдэн этгээд мөнгө завшсан  байж болзошгүй хэмээн хууль хяналтынхан үзсэн байна. Эл хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалт явуулсан аж.
                                                                                                                                        Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж