
Солонгос улсад өнгөрөгч лхагва гаригт амь үрэгдсэн монгол эмэгтэйтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа өнгөрөгч баасан гаригт боллоо. Уг оршуулах ёслолд тус улсын эмэгтэйчүүдийн яамны дарга Пэг Хи Ёнг оролцож ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Өмнөд Солонгос улсын өдөр тутмын “Newsis.com” сайтад мэдээлснээр оршуулах ажиллагаанд амь үрэгдсэн эмэгтэйн гэр бүл, түүний нөхрийн талын хамаатнууд, 100 гаруй монголчууд, төрийн болон олон нийтийн байгууллагын ажилтнууд оролцсон байна. Амиа алдсан эмэгтэйн цогцсыг Гуанжү хот дахь Чоннас Ёнгнам дахь хадам эцгийнх нь гэрийн ойролцоо оршуулжээ. Мөн Монгол улс руу чандарын хагасыг авч ирэх юм байна.
Н.Түвшин