Онцлох нийтлэл | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Онцлох нийтлэл

Лицензийн сүүдэр

Энэ харь үгийг уг нь тусгай зөвшөөрөл гэж монголчилж болно. Гэсэн ч цаанаасаа л нэг хүнийрхүү, жийрхүү аяс нь хэвээрээ. Тусгайгүй зөвшөөрөл ч гэж юу байдаг юм, тусгай гэхээрээ юуг илэрхийлэх ёстой юм гэж хэл зүйн талаас нь шинжилж үзэхээсээ илүү, төрийн тамга тэмдгээр далайлган, хэн нэгэнд тусгайлан эрх, зөвшөөрөл олгосон бичгийг ингэж нэрлэдгийг хэн хүнгүй гадарлахтайгаа. Төрийн оролцоо хэт ихтэй газар ийм бичиг их олон бөгөөд үнэтэй байдаг гэхчилэн бусдын туулаад өнгөрсөн жишиг, одоо тэмцэх гээд чадахгүй байгаа гамшгийн талаар энэ удаад илүү үгээр нурших шаардлагагүй биз.

Монголчуудын хувьд лиценз гэдэг үгийг уул, уурхайн салбарынхантай илүү холбож тайлбарлах дуртай. Хоёр, гуравхан жилийн өмнө Монголын газар нутгийн талаас илүүг нь лицензээр олгочихож  гэсэн мэдээлэл улстөрчдийн “шоу”-ны амттайхан хэрэгсэл болж байв. Үүнд нь гадныханд газар нутгаа зарсан тодотгол бас нэмэр болж байсныг хэлэх юун. Хүн бүхэнд олдоод байдаггүй тэнүүн уудам нутагтай, дээр нь хэзээнээс хойш цусанд нь лугшиж ирсэн омог бардам нүүдэлчний удмынхан /өнгөрсөн зууны буюу 1920-оод оноос хойшхи  70 гаруй жилийг эс тооцвол/ харийнханд нутгаа “лиценз” гэдэг бас нэг харь нэртэй бичгээр худалдчихсан гэхээр уур нь хүрэлгүй яах вэ дээ. Үүн дээр бас ар өврийн хаалгаар лиценз наймаалдаг гэсэн барим тавим мэдээлэл хаа сайгүй гарч байсныг ч хэлэх үү. Япон нөхөртэй гэх нэг бүсгүй 100 гаруй лицензтэй, зарим нэгийг нь ийш тийш зардаг гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр гарч байв.

Ийн олон нийтийн эсэргүүцэл бүхимдлаар дэмжигдсэн замбараагүй олгосон лицензийг цэгцлэх ажлыг өмнө нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гэсэн нэртэй байгаад Ашигт малтмалын газар болсон агентлагийнхан идэвхтэй хийсэн тухай мэдээлэл олонтаа гарсан. Өмнө нь таван мянга гаруй байсан лицензийг цэгцлэн дөрвөн мянга болгосон гэсэн “баярт” мэдээг та бүхэн хангалттай сонссон байх. Өмнө олгоод байсан нийт лицензийн 40 гаруй хувь буюу 21 сая га газрыг төрийг мэдэлд буцааж авлаа гэхийг сонсоход нэг бодлын мундаг ч ажил хийчихсэн юм шиг. Үнэхээр ч хуучин нийгмийн үед хайгуул хийж байгаад орхичихсон, “юм” гарч магадгүй гэсэн горьдлогтой газрын лизенцийг аваад дараад “хэвтчихсэн” хүмүүс ч байсан биз. Хэзээ нэгэн цагт үнэд хүрч магадгүй гээд. Нөгөө талаас лиценз нь өөрийнх нь нэр дээр байдаг мөртлөө хийсэн ч юмгүй, ядахдаа, төлбөр хураамжаа ч төлдөггүй нөхөд ч байсан байх. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана даа гэж жинхнээсээ боддог хүмүүсийн хувьд ч, хөндлөнгөөс харангаа гэнэт газар нутгаа харамлах сэтгэл төрдөг жирийн монгол хүний хувьд ч ийн лицензийг хурааж, хумисан үнэхээр ч зөв арга хэмжээ болсон мэт.

Гэвч буруутгалгүй зөвтгөл үгүй гэдгийн адил олонхийн сэтгэл зүйг хөөрөгдсөн энэ ажил бас нэг аюул дагуулжээ. Ганцхан албан бус тоо хэлэхэд хэдхэн жилийн өмнө 10 гаруй мянга байсан ”нинжа” нарын тоо өнөөдөр 120 мянга гаруй болсон гэнэ. Хэдийгээр энэ албан бус тоо боловч хаа газар буудалцаан, алалцаандаа хүрч, сүрэг сүргээрээ давшилж буй “нинжа” нарын тоо ихэссээр байгааг хэн хүнгүй анзаарсан биз. Наад зах нь төрсөн сумандаа давхиад очиход эзгүй суурин угтаж, хамаатан саднаа сураглан хараачлахад тэнд эндхийн уул, голын судгийг “дэлбэлэхээр” явсан гэж нөмгөн чавганц, хүүхэд, эмэгтэйчүүд хариулахыг сонссоноо хэн нэг нь санана байх. Бүр сумын Засаг даргын орлогч нь архи, пиво ганзагалаад нинжа нар руугаа мотоцикль хүнгэнүүлж явсан гэх. Бодвол сумын Засаг дарга “ажил”-аа л хийж байсан биз.

Яагаад ингэж “нинжа” гэж бидний шоовдорлонгуй нэрлэдэг хүмүүс илт өсөн үржиж байна вэ? Нийгмийн ядуурал, ажилгүйдэл гээд олон шалтгааныг үүнд нөхцөлдүүлж болох. Гэтэл яг орон нутагтаа сууж байгаа, бас нэг цагт лизенц эзэмшигч байсан хүмүүсийн яриагаар өмнө нь худалдагдсан байсан гэх лицензийг төрийн мэдэлд буцаан авсны буян энэ гэнэ. Хэн нэгэн худлаа үнэн ч гэсэн лиценз эзэмшдэг байлаа гэхэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй банкны зээл хөөцөлдөн гүйж байгаа ч гэсэн өөрийн гэх тэр газраа “хаа хөж” гэж, нохой болтугайгаар нь харгалзуулдаг. Үгүйдээ л орон нутгийнхан “Энэ тэрний газар гэсээн, дайраад орвол цэрэг цагдаа дуудаж бөөн юм болж магадгүй” гэж жийрхдэг байж. Гэтэл төр лицензийг нь хураагаад авчихаар төрийн юм, үнэгүй юм гэхчлэнгээр хүрз, түмпэнгээ бариад л дайрдаг болжээ. Өлөн хоосон биш ч үмх алтны төлөө явж байгаа тэднийг буруутгах аргагүй. Ингэсээр Сэлэнгэ хавиар л бужигнаж байсан “нинжа” нар  өнөөдөр эзгүй газар болгон руу дайрч фронтоо тэлж байна. Нэгэнт лиценз авчихсан, “хоосонгүй” гэдэг нь тодорхой болчихсон, магадгүй зарим лиценз эзэмшигчид нь энд тэндээс нь өм цөм олборлолт хайгуул хийчихсэн газар руу. Яагаад гэвэл тэднийг “хаа хөж” гэх эзэн, хамгаалалт үгүй учраас. Төр маань буцаагаад авчихсан хэдэн сая га газартаа битгий хэл, хилийнхээ зурвас дээр ч олигтойхон манаа тавьж чадахгүй байгаа юм чинь.
Хэрвээ тэр газар хэн нэгний нэр дээр хайгуулын ч юм уу лицензтэй байсан бол хөрөнгө оруулалт хийсэнгүй, сумын иргэдэд хандив өргөсөнгүй гэж “баалах”, ашиглалтын лицензтэй байсан бол монгол ажилчдыг ажиллуулсангүй, нөхөн сэргээлт хийсэнгүй гэж торгох боломж “төр”-д байв. Харин үй олноороо биш юм гэхэд хэдэн гурвуулаа дайрч ороод газар сэндийчиж байгаа ”нинжа” нартай яаж хэрхэн хариуцлага тооцох билээ. Харин ч уруулаа унжуулан ядарсан буурай тэднийг хэрхэн амьжиргааны төвшний цалинтай болгох вэ энэ тэр гэсэн юм телевизийн камерын өмнө ярьж суувал “ард олон”-д таалагдана биз дээ.  Бараг сүүлдээ ард түмний өмч газрыг харуул, хамгаалалтаар хашиж байсан хувийн компаниуд буруутан болно биз. Албаны хүмүүсийн гоёчилсон тоо хийгээд албан бус мэдээлэл, жирийн л хүмүүсийн ярианаас локиг дүгнэлт хийхэд иймэрхүү.
Гэхдээ бас нэг албан тоо хийгээд, шүүх цагдаадаа тулж магадгүй маргааныг энд цухас дурдая. Манай парламентын Хууль зүйн байнгын хорооны дарга, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан байгаль, эх орондоо хайртай иргэний хөдөлгөөнийхний дэмжлэгээр батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” буюу олны нэршиж заншсанаар урт нэртэй хуулийн “буян”-аар 1400 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл буюу лиццензийг цуцалсан. Хэдийгээр гол мөрөн, ой, усаа хайрлах гэсэн сайхан зорилготой ч уг хуулийн дагуу 1400 хүн “доголон нулимс”-тай үлдсэн. Тэдний ар өврийн хаалгаар ч хамаагүй олоод ашиглана гэж байсан газрыг “төр” хамгаалж, гол, ус, модыг нь сэргээж чадаж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ цөөнгүйд нь “Ашгүй та нарын лицензийг цуцалчихлаа” гээд хууль бус нинжа нар ханцуйгаа шамлаад орж байгаа гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Нэмэрт нь байгалиа хамгаалах энэ эрхэм зорилгот хуулинд ой, усны сав газар олборлолт хайгуул хийж байсан компаниудын өмнө хийсэн хөрөнгө оруулалт хийгээд, цаашид олох байсан орлогыг “төр”-ийн мөнгөнөөс нөхөн төлнө гээд заачихсан. Үүний хариуд лицензээ цуцлуулсан компаниуд нийтдээ 500 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Эрхэм хууль тогтоогчдынхоо баталсан хуулиар нөхөн төлбөр олгох үгүй дээр хөөрхий, гүйцэтгэх засаглалынхан, нарийвчлан хэлбэл, холбогдох яам, агентлагийнхан ацан шалаанд орж, хуйхаа майжиж буй. Өгөх хүн гэдийнэ гэдэгчлэн “Хувийн компаниуд санаан зоргоор мөнгө нэхэж байгаа юм. Бид үүнийг шалгаж нягтлаад үнийн дүнг нь бууруулж л таараа” гэж байсан. Гэвч буурууллаа, буурууллаа гээд 500 тэрбум төгрөгийг 100 дахин багасгаад таван тэрбум төгрөг болдог юм байгаа биз дээ. Гэсэн ч энэ бол цалин болгоноосоо 10-20 хувийн татвар төлж, “төр”-ийг тэжээж байгаа бидний хувьд их мөнгө. Төлбөр нэхэмжилж байгаа компаниудыг буруутгая ч гэсэн цагаан цаасан дээр, тамга тэмдэгтэйгээр Монгол Улсын нэрийн өмнөөс батламжилсан хууль байгаа юм чинь яах билээ.

“Ард түмний” өмч байгалийн баялгийг олзолж байсныг болиулсны төлөө мөнгө нэхдэг яасан муухай ”феодалууд” вэ гэж та хараамаар байна уу? Тэгвэл хэн нэгэн хуулийн дагуу “төр”-өөс зөвшөөрлийг нь буюу лизензийг нь аваад жижигхээн бизнес эрхэлж байсныг өмнө зөвшөөрлийг нь өгсөн “төр” цуцлаад нөхөн төлбөрийг чинь өгье гээд хуульчилчихсан байхад хэн үгүй гэх билээ. Магадгүй авах байсан мөнгөө хэтийдүүлээд ч нэхэх байх. Нэгэнт амласан “төр” үгүй гэх ёстой юу, өөрсдийнхөө баталсан хуулийн дагуу…

Эцэст нь газар “ухаж”, “ард түмний өмч” байгалийн баялгаар олз олж байсан тэдний лицензийг хураасан, эс хураасан ч яах вэ, хохь нь гэмээр байна уу. Гэвч ариун зорилгоо гэж тунхаглаад байгаа байгалийг нь хэн хамгаалж, сүйтгэснийг хэнтэй тооцох ёстой вэ? Лав л хилээ сахиж чаддаггүй “төр” хамгаалахгүй, хууль бус нинжа нартай хариуцлага тооцож бүр чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй байх аа.

А.Алтантуяа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-19 202.70.38.226

ёо эх дэлхий минь өвдөж байна

Avatar

зочин 2010-09-19 202.70.38.226

Очирбат гэж х***а н**ш анх гаргасан алдаа юм чи үйд лайгаа үр хүүхэд эхнэр хүүхэдтэйгээ эдлээрэй луйварчин минь

Avatar

zochin 2010-09-19 216.147.156.182

Negdsen zohion baiguulaltad oruulj zov bodlogo l iavuulah l heregtei Litzentz avsan ni ulsa hudalddag luivarchin Ninja nar ni baigla tzolomdog luivarchin Hoiula l luivarchin 2 luivarchind suidluulehgui iaj shideh ni tor tushdeg humusiin mergen uhaanl sniideh baih Tor tushigchid medsench medeegui tzaraildag baihgui iu Ted narch bas luivarchin

Avatar

Зочин 2010-09-19 220.99.32.59

Shunal ihdvel s****m bolno shuu Joohon hajuugaar ni tolgoigoo tseneglehgui bol Dan gants munguur yahavdaa Ideed Ugaad Baagaad duusna biz

Avatar

Зочин 2010-09-19 220.99.32.59

Joohom Manaihan Gadnah huvtsas hunar tsarai zusendee Anhaarchee Yamar aimar yum be

Avatar

Зочин 2010-09-19 220.99.32.59

Yamar aimar humuus ve Burhan mini Ene neg huulitai bolgoj niigemjuulehgui bol HUn aimar zaerleg humuuseer Mongol duureh ni baina shuu Alt uzsen hun bur tuilshirahaaraa hun alahaas butsahgui bolno bizdee Shunal uhedheer s****m bolno gej unen yg shuu Ard tumen mini Yamar neg arga hemjee avch joohon tseverhen bolgoj Hariutsdag gazartai bolohgui bol Mongold taivan amidrah arga alga Odoo ingeed alt uhsan har har haltar humuuseer duureed Yanaa

Avatar

биболби 2010-09-19 202.179.3.70

проблэм бичиж хэн ч чадна бүсгүй миньэдий болтол түг түмээр нь бичиж л байгааЭнэ сонин бишБид нийтийн эрх
ашгийг хамгаалзохицуул гэж төртэй байгаа юмНинжа бол модны
хулгайч хармааний хулгайчтай ижил биздээгазар доорхи баялаг бол хуулиараа бол нийтийн өмчтэгэхээр нийтийн өмчөөс хулгайлвал хулгай биш бололтойцаашилвал нинжа гээч чинь ингэтэл хүн мөн юм уу биш юм ууМөн бол монгол хүн үү эсвэл өөр юмуу монгол бол монголын иргэн бас иргэний үнэмлэхтэй байлгүй дээТэгтэл хуулинд иргэн хүн хулгай хийвэл ямар үр дагавартай гээд байдаг бишүүТэгэхээр энэ нинжа гэгч монголын хууль үйлчилдэгүйболохоор монголын иргэн биш ч юм шигТэгээд юу юм болооЭнэ талаар хэн нэгэн тодорхой хэлээд өгөхгүй юм байхдаа

Avatar

NINJA 2010-09-19 122.254.121.129

Òºð çºâ áîäëîãîòîé òºðèéí àæèëòíóóä øóäàðãà áàéõ ¸ñòîé Õýäýí æèëèéí ºìíº Òºâ àéìãèéí çààìàðò áààõàí öàãäàà àâàà÷ààä îëîí èðãýäèéã õººæ áàéñàí Òýãýýä àìæèëò îëîî þó ¿ã¿é Õàðèí÷ òºâ àéìãèéí öàãäàà íàð õºë溺ä äàðãà íàð íü àëáàí òóøààë äýâøýýä ÿâð ºãñíèéã õ¿ì¿¿ñ ñàéí ìýäíý

Avatar

зочин 2010-09-19 202.179.10.50

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга Идэрмөнх нутаг орноо хамгаалах үүрэгтэй хүн атал өөрөө эхлэн уриалан дуудаж газар нутгаа сэндиийлж дуусгаж байна ийм ч төрийн төлөөлөгч байх гэж дээ чааваас

Avatar

Нэг бодол 2010-09-19 116.112.155.100

Лицензи олголтын түүхийг судал ил тод болго байгалийн нөхөн сэргээлт хийлгэ

Avatar

Санал 2010-09-19 116.112.155.100

БҮх лицензийг түр зогсоож дахин шалгаралтанд оруул Тэр нинжа нарыг бөөгнөрүүлж хорь байгаад том уурхайд ажиллуул олсныг нь зарим хувийг өөрсдөдө нь өгөөд талаас илүү хувийг улс хураан авч байгалийн нөхөн сэргээлтэнд оруул

Avatar

Зочин 2010-09-19 116.112.155.100

Овоо богоогүй байхад хэрээ юун дээр суух билээ Долоо хэмжиж нэг огтол гэдэг биш бил үү

Avatar

Зочин 2010-09-19 116.112.155.100

Овоо богоогүй байхад хэрээ юун дээр суух билээ Долоо хэмжиж нэг огтол гэдэг биш бил үү

Avatar

Зочин 2010-09-19 116.112.155.100

Овоо богоогүй байхад хэрээ юун дээр суух билээ Долоо хэмжиж нэг огтол гэдэг биш бил үү

Avatar

Зочин 2010-09-19 202.179.1.242

1400 hunii erh ashig zuvuu Niit Mongolchuud tuuchleed ireeduin Mongolchuudiin erh ashiguu gedeg shal uur asuudal tsagtaa Mongol ornii 14 huvi ni oi mod bailaa Odoo dunguj 4 huvi ni geed bod Tgeed ene deer umuuruud bicheed baigaa nuhur ehleed ter suutgeed baigaa gazar ochood harchaad daraan naad yumaa ereech 50kg alt olborloh gej urtaaraa 14 km urgunuuru 2 km husan oig hyargaad buhel buten 1 gol 10d gorhi boochood suuj baigaa kompaniig yu geh ve

Avatar

www.terguun.net 2010-09-19 203.169.53.2

Бүх төрлийн киног чанартай бичлэгтэйгээр үзэх боломж

Avatar

Наран 2010-09-19 202.70.39.254

Наад ажилгүй болсон 1400 хүн чинь нинжа болоод буцаж очоод алтаа ухна шүү дээ

Avatar

Mongol 2010-09-19 202.70.39.254

Наадуул чинь баахан лиценз хурааж авчихаад дараа нь өө ингэж болохгүй юм байна гээд нөгөөх чөлөөлөгдсөн алттай талбайнуудыг өөрсдөө авах гэж байгаа юм

Avatar

bayaraa 2010-09-19 124.254.200.29

Mgl iin tor gej ortsohgui yum gej algaaTor danhaigaad tumen olon yduuraad l MONGOLOO gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж