Даатгалын 2 тэрбум төгрөг алга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Даатгалын 2 тэрбум төгрөг алга болжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 500 гаруй мянган иргэн нийгмийн
даатгал төлж байгаа. МҮЭ-үүдийн холбооноос нийгмийн даатгалын сан
хоосорсон гэж үзэж байгаагаас дээрх тооны хүмүүст цаашид тэтгэврийн
мөнгө олдох уу гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байна. Иргэд цалингаасаа
сар бүр нийгмийн даатгалд шимтгэл төлдөг байхад нийгмийн даатгалын сан
яагаад хоосордог билээ гэж олон хүн “гайхаж” мэднэ. Засгийн газар анх
2001 онд “Нийгмийн даатгалын сан”-гийн хөрөнгийг Сангийн яамны дэргэдэх
Төрийн санд байршуулах шийдвэрийг гаргасан юм. Улмаар тэнд байршуулсан
хөрөнгийг төсвийн алдагдал зэргийг санхүүжүүлэхэд зарцуулсаар иржээ.
Нийгмийн даатгалын сангийн 2.1 их наяд төгрөгийг Төрийн санд байршуулж,
дундаас нь үрэн таран хийжээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж