Улаанбаатарт аадар бороо асгалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт аадар бороо асгалаа

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр нийслэлд бороо шивэрнэ гэж байсан ч яг одоо хүчтэй аадар бороо асгаж эхэллээ.

Намрын чийг үнэртүүлэх эл бороо багагүй хугацаанд орох бололтой.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр өдөртөө 20-22 градусын дулаан,  халуун нар шарж байсан болохоор улаанбаатарчуудын олонх нь хөнгөн хувцасласан байсан юм. Тиймээс гэнэт орсон бороо гудамжинд яваа иргэдийг сандаргаж, нөмөр бараадахад хүргэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж