Тээврийн хэрэгсэлд ариутгал хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгсэлд ариутгал хийж байна

Дорнод, Сүхбаатар аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаа тул Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өчигдөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Хэдийгээр дээрх бүс нутагт хамааруулан энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан ч зүүн аймгаас орж ирдэг авто машин, мөн нийслэлээс тус аймгийг зорьж байгаа бүх тээврийн хэрэгслийг Баянзүрхийн товчоон дээр ирэхэд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийж, явуулж бас нэвтрүүлж эхэллээ.

Энэ ажлыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Мал эмнэлгээс хийж байна.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж