С.Эрдэнэ хуралдааныг орхив

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ хуралдааныг орхив

Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны хуралдаан үргэлжилж байна. Гэвч үйл явдлын өрнөл дунд нэлээд өөрчлөлт орлоо. Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж нарыг нэр дэвшүүлээд байгаа тухай бид мэдээлсэн бол яг одоогоор Ш.Түвдэндорж өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшиж явна. Учир нь дээрх хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хоцорч орж ирсэн тул нэрийг нь хасчээ. Мөнхүү энэхүү үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн, хуралдааныг орхиж гарсан аж. Түүний хамт 20 гаруй гишүүн мөн хуралдааныг орхижээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Би Хяналтын хороонд гомдол гаргана. Хууль бус ажил явагдлаа” гэжээ. Хэдийгээр экс даргаа 20 гаруй гишүүн даган хуралдааныг орхисон ч ирц намын дүрэмд заасан хэмжээнд хүрч байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны хуралдаан 60 гаруй гишүүнтэйгээр хурлаа үргэлжлүүлж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж