Харумафүжи сүйт бүсгүйгээ ил гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Харумафүжи сүйт бүсгүйгээ ил гаргав

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж сүйт бүсгүйтэйгээ удахгүй гэрлэх бололтой. Энэ талаар Японы сонин хэвлэлд сүүлийн үед мэр сэр мэдээлэл гарах болжээ. Харумафүжигийн маш сайн нууцалсан найз бүсгүйг нь М.Баттуул гэдэг бөгөөд олны хайртай сумочийн эхнэр болох гэж байгаа азтай бүсгүй Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг, 23 настай бүсгүй гэнэ. 1984 онд төрсөн озэки Харумафүжи өдгөө 26 нас хүрч байгаа бөгөөд аки башё дуусгаад энэ сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж, сүйт бүсгүй болоод хуримынхаа талаар мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр эх орондоо ирж, хуримаа хийх бөгөөд ирэх хавар Японд мөн хуримын ёслол хийх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж