Ц.Цолмон, Д.Батцогт нар сюрприз барина

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон, Д.Батцогт нар сюрприз барина

Улстөрийн намуудын намрын синдром ид эрчээ авч байна. Өнгөрсөн долоо хоногийн турш МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөвдүгээр их хурал болж, ерөнхийлөгчөө шинээр сонгон, байгууллагынхаа нэрийг өөрчилсөн бол өнөөдөр нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болж, шинэ дарга томилохоор санал хураалт явуулж байна.

Харин ирэх даваа гаригт  11.00 цагт Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон, “Ард түмний холбоо”-ны дарга Д.Батцогт нар хэвлэлийн хурал хийж, улстөрийн намуудад хамаатай сюрприз барих сурагтай. Ямархуу сюрприз барих гэж байгаа нь одоогоор нууцын зэрэглэлд хамаарч байгаа гэнэ шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж