Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Ивээлээ тоол

Хэрэв та өнөө өглөө нойрноосоо сэрэхдээ биеийн ямар ч зовиургүй, өвчин шаналалгүй, эрүүл мэндээр сэргэг боссон бол энэ дэлхийн өвчнөөр шаналж, үхлүүт байгаа 100 сая хүнээс илүү ивээлтэй.
Хэрэв та амар тайван орчинд буун дуу сонсохгүй, дайнд оролцох эсвэл буудалцаанд алуулах айдасгүй амьдарч байгаа бол энэ дэлхийн 5 ны 1 хүнээс илүү амар тайвныг мэдэрч байна.

 Хэрэв та өнөөдөр идэх хоолтой, хонох гэр оронтой, түрийвчиндээ өдөр дутмын хэрэглээний мөнгөтэй бол энэ дэлхийн 75% хүнээс илүү баян.
Хэрэв та архи тамхинд ороогүй бол энэ дэлхийн 3 ны 1 хүнээс илүү чөлөөтэй.

Хэрэв та боловсрол эзэмшиж, ирээдүйгээ харах гэрэл гэгээтэй бол маргаашдаа итгэлгүй байгаа дэлхийн 50% хүнээс илүү найдвараар дүүрэн.

Хэрэв та үүнийг уншсан бол уншиж чаддаггүй 2 тэрбум хүнээс илүү ерөөлтэй.

Үүнийг мэдсэнээр та энэ дэлхийн 99. 9% хүнээс илүү ивээлтэй.

Учир нь та аливаад чин сэтгэлээсээ талархах хүсэл улам их бадрах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж