Ургац хураалт 19.8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Ургац хураалт 19.8 хувьтай байна

Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр Монгол Улс одоогоор үр тарианыхаа 19.8 хувь, төмсний 33.9 хувь, хүнсний ногооны 37.4 хувийг тус бүр хурааж аваад байгаа ажээ. Нарийвчилбал, 67.2 мянган тонн үр тариа, 52.9 мянган тонн төмс, 33.7 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна. Мөн 6.3 мянган тонн тэжээлийн ургамал, 663.4 мянган тонн өвс, 13.1 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан урьдчилсан балансаар энэ жил улсын хэмжээнд 338.9 мянган тонн үр тариа, 156.1 мянган тонн төмс, 90.1 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэж үзсэн. Ингэснээр гурилын болоод хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодынхоо нөөцөөр хангах бүрэн боломж бүрдэж байна гэж тайлбарлаж байгаа. Хамгийн гол нь хадгалалтын асуудал бөгөөд зарим аж ахуйн нэгжүүд зоорь олноор байгуулсны хүчинд энэ талын асуудалд санаа зовохооргүй болсон. Харин аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгө мөнгөнөөсөө шалтгаалаад агуулах сав шинээр барихаас гадна хуучнаа сэлбэн засч чадаагүй байх тохиолдол ч бий тул энэ талд холбогдох яам анхаарал тавин ажиллах аж. Тариаланчдын хувьд өнгөрсөн өдрүүд цаг агаар тааламжтай байсан тул ургац хураалтад ямар нэг хүндрэл бэрхшээл учруулаагүй. Гэхдээ ирэх долоо хоногоос нутгийн зарим хэсэгт уулархаг газраар нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул амралтын хоёр өдрийг ашиглан ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхээр ажиллаж буй мэдээлэл байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж