Хүүхдээ цэцэрлэгт өглөө

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Хүүхдээ цэцэрлэгт өглөө

Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж нэг хэсэг ч биш, нэлээн их юм болов. Үгүй ээ ядаж цагаан хорхойны шинжилгээ нь хүртэл өөр дүүргийнх бол 3500 төгрөг ч гэх шиг. Харъяа дүүрэг нь хүүхэд багтахгүй гээд халгаахгүй байгаа юм чинь одоо яахав дээ, ажлынхаа ойрхон нэг цэцэрлэгт  ар өврөөр нь гүйж хэвтэж арайхийж нэг юм өгөв. Би баян таргандаа ч биш, энэ төр чинь ажилтнууддаа авлига өгөхгүй бол амьдарч чи чадахгүй ээ гээд цаанаас нь далд хэлбэрээр дарамтлаад байгаа юм чинь намайг. Хүрдэг болоод хүрэлцдэг байсан бол юу гэж авлига энэ тэр өгч авсан хэдээсээ шулуулж байхав дээ, хувийн цэцэрлэгт хөтөлж аваачаал оруулчихна.  За тэр яахав ээ, ганц миний биш хүн бүхний дайрдаг тавилан шүү дээ.

Тэгээд нэг юм бичиж өгсөн юмыг нь бүгдийг нь цуглуулаад иртэл харин өөдөөс “28-ны дотор юмаа өгөхгүй муусайн юмнууд та нараас болж бид илүү цагаар ажиллаж байна” гээд муухай ааштай цэцэрлэгийн нярав эг маггүй загнадаг юм байна. За, хэзээ нээх цэцэрлэгийн нярав хонож өнжөөл ажилладаг байсийн. Ямар мань мэтийн хоосон байж нэг их том мөрөөдөлтэй уран бүтээлчид байгаа биш. Хэлэх үг аман дээр гарч ирсэн ч хуруун  чинээ хүүхдээ шилбүүр шиг хүүхэнд тушааж байгаадаа болоод хэлээ тас хазаал өнгөрлөө. Хүүхдээ цэцэрлэгт оруулснаас хойш энэ муу хэлийг ч зайлуул олон удаа хазаж байгаа юм даа. Тэгээд хүүхдээ өгсний өглөөнөөс эхлээд л нэгэн төрлийн бяцхан хэлмэгдүүлэлтэд өртөв. Уг нь юмыг нь бүрэн л авчирсан юм сан. “Бичиг хэрэгслийн сав сайн чанартайг  авчраарай  3коүлдэн пээн”-д байгаа шүү” хэмээн багш тасхийв. Ажлаа араар нь тавьж гараал 6500-гаар хэлсэн  хятад цилиолодыг нь  бариад өглөө цухуйтал танай хүүхэд чинь суух сандалгүй шүү зузааныг нь аваарай…за тэгээд халбага, шанага, оо, сойз, савангийн сав гээд үргэлжлэв.  Тэднүүс нь тэгээд араасаа “төрөөс хүүхдийн хоолыг чинь дааж байхад та нар иймхэн юмаа өөрсдөө авалгүй яадийн” гэсэн үгэн дагуултай.

Төрөөс хүүхдийн хоолны мөнгө даасан нь миний буруу юм уу хаашаа юм. Орой тараад автобусны буудал дээр зогсож байхад манай хүүхдийн цэцэрлэгийн багш, тогооч нар том том тор юм бариал сууж байгаа харагддийн юугаа ч зөөж байдийн. Өнгөтэй өөдтэй юм аваад өгөхөөр хүүхдэд маань хэрэглүүлэхгүй алга болгочихно. Өнгөрсөн жил гайгүй байж магадгүй гээд герман оо, солонгос сойз энэ тэр авч өгөөд арван хэдхэн хоногийн дараа хүүхдээ шилжүүлэх гээд юмаа авах гэсэн чинь агуулахад нь орсон ч олоогүй гэж байгаа. Манай хөршийн цэцэрлэгийн тогоочийн хүүхэд манай ээж аймаар том маасла варень авчирдаг ш дээ гэж ярьж билээ. Хэ хэ. Эцэг эхчүүдээс санасан зоргоороо авдаг хоолны мөнгийг төрөөс даадаг болоод хуваах юм нь хомсдоод цэцэрлэгийн багш нар горойгоод байгаа юм уу хаашаа юм. Нэг өдөр хүүхдийн цэцэрлэгтээ ороод очиход манай цэцэрлэгт байшин хэрэгтэй байна гэх байх даа, хаанаас олно доо хөөрхий…
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж