Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан өнөөдрийн мэдээгээр Улаанбаатар хотноо 20-22 градусын дулаан байгаа аж. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Харин бусад нутагт зарим газраас бороо орно. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-17 градус бол Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Маргааш зарим газраар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороотой бол уулархаг нутгаар нойтон цас орох аж. Салхи 19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн .Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус.  Говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө  10-15 градус дулаан байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж