Оливьегийн шагналтнууд тодров

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Оливьегийн шагналтнууд тодров

Рэйчел Вайс

Рэйчел Вайс ба Марк Райланс энэ сарын 21-ний өдөр театрын хамгийн нэр хүндтэй Лоуренс Оливьегийн нэрэмжит шагналыг шилдэг эмэгтэй ба эрэгтэй номициар гардан авлаа. Official London Theatre Guide сайт энэ тухай мэдээлэв. Теннеси Уильямсын “Хүслийн трамвай” жүжгийн Бланш Дюбуагийн дүрийг бүтээснийхээ төлөө Вайс шилдэг эмэгтэй жүжигчин болов.Генрих Ибсены “Хүүхэлдэйн байшин” жүжгийн гол эмэгтэй дүрийг бүтээгч Жиллиан Андерсен түүнтэй өрсөлдсөн байна.
Марк Райланс шилдэг эрэгтэйн шагналыг “Мерусалим” жүжгийн дүрээр авлаа. Энэ жүжгийн найруулагч Ян Риксон мөн л нэр дэвшигчдын тоонд байжээ. Ийм шагналыг Марк Райланс 1994 онд анх авч байжээ.
Туслах шилдэг дүрийн шагналыг Эдди Редмэйн (Eddie Redmayne) и Рут Уилсон (Ruth Wilson) нар тус тус авлаа. Уг шагналыг 1976 онд бий болгосон бөгөөд 1984 он хүртэл SWET нэртэй байсан гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн шүүгч нарын бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсээс гадна театрын хорхойтнууд орох болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж