Хөхүүрийн айргийг таниулах өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Хөхүүрийн айргийг таниулах өдөрлөг болов

“Мишээл экспо” төвд гурав дахь өдрөө үргэлжилж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн хамт олон өнөөдөр “Хөхүүрийн айраг ба хөх сав” өдөрлөгийг зохион байгууллаа. Монголчуудын хувьд айргийг хөхүүрт эсгэн хэрэглэхээсээ илүүтэй өмнөд хөршөөс орж ирсэн хуванцар саванд хийх нь элбэг болсон байна. Гэтэл дэлхий нийт хуванцар савны хэрэглээнээс татгалзаж байгаа төдийгүй хүнсний бүтээгдэхүүнийг түүнд савлах, хадгалахыг хориглох болжээ.  Тиймээс хөхүүрт эсгэсэн айраг хүний биед хамгийн эрүүл хүнс болж очих тул монгол аргаараа айраг хийхийг “Малчин” нэвтрүүлгийн хамт олон эрдэмтэн судлаачидтай хамтран энэхүү өдөрлөгөөр дамжуулан малчин түмэндээ уриалж буй ажээ.

Монголчууд хөхүүрийг эрт дээр үеэс үхрийн ширээр хийдэг байжээ. Улмаар модон хөнөг хийж, түүндээ айраг эсгэдэг байсан. Харин сүүлийн 10 гаруй жилийн туршид 100, 200 литрийн өнгө бүрийн хуванцар саванд айргийг эсгэж, хадгалах болсноор чанар нь алдагдах болсон гэнэ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж