Гэмт хэргийн аюулаас сэрэмжлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн аюулаас сэрэмжлүүллээ

Бага, дунд ангийн сурагчдыг хичээл тарах үеэр эцэг эхчүүд нь очиж авч, хичээлдээ явах үед нь хүргэж өгч байх нь хүүхдүүдийг гэмт хэргийн болзошгүй аюулаас хамгаалах  арга хэмжээ болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь сүүлийн үед бага болон дунд ангийн охид гэмт этгээдийн зүй бус халдлагад өртөх явдал удаа дараа давтагдаж буй аж. Тэр дундаа энэ хэрэг захын  гэр хороололд үйлдэгдэх болжээ. Тухайлбал, энэ сарын 15-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршдог 105 дугаар сургуулийн сурагч 13 настай охин гэмт этгээдийн халдлагад өртсөн юм. Тэгвэл мөн нэг өдрийн дараа буюу энэ сарын 16-ны 11.05 цагийн орчим тус дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг 62-р сургуулийн гадна найман настай охины цүнхийг нь булаасан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд тус хорооны иргэн, 33 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Л гэгч байсан аж. Хохирогч тухайн үед багшаа хүлээн сургуулийн гадна зогсч байгаад гэмт халдлагад өртжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж