Мөрийтэй покер тоглож байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Мөрийтэй покер тоглож байгаад баригджээ

“Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд хувийн орон сууцны байранд хүмүүс мөрийтэй тоглоод байна” гэсэн мэдээллийг иргэд энэ сарын 17-ны 01:30 цагт цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгаснаар тус дүүргийн 17 дугаар хорооны  36и байрны 107 тоотод тус хорооны иргэн 36 настай, эрэгтэй О, 36 настай эрэгтэй У болон Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн 35 настай Б, Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны иргэн 28 настай эрэгтэй Ч нар мөрийтэй покер тоглож байсныг таслан зогсоосон байна. Мөн 800 ам.долларыг нь хураан авчээ. Уг хэргийг одоо тус дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж