Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 18

Есдүгээр сарын 18-ны баяр

Чилийн тусгаар тогтнолын өдөр

XVIII зууны сүүлч XIX зууны эхээр Латин Америкийн чөлөөлөх хөдөлгөөн хүчээ авч, Францын агуу хувьсгал түүнийг хурдасгажээ. Чилийн Креолийн цэргийн хунт 1810 оны есдүгээр сарын 18-нд Испаниас тусгаар тогтносноо зарлав. Үүнээс хоёр сарын өмнө Сантьяго хотноо бослого эхэлсэн байв. Засгийн эрхэнд гарсан цэргийн хунт Испанийн засаг захиргааг зайлуулсан ч Испаниас бүрэн салах хүсэлгүй байсан учир колончлогчид Перугаас нэмэлт хүчин илгээн 1814 онд Чилийн эх орончдыг бут ниргэж, дэглэмээ сэргээсэн байна. Гэхдээ 1817 онд Бернардо О’Хиггинсийн удирдсан Чилийн  эх орончид голдуу Чөлөөлөх арми Чилид орж ирсэн байна. О’Хиггинс 1817 оны хоёрдугаар сарын 12-нд испаничуудыг Пуэрто-Чакабукогийн дэргэд ялжээ. Үүнээс дөрөв хоногийн дараа тэрээр тусгаар Чилийн дарангуйлагчийн эрхийг авсан байв. Тус улс 1844 оноос тусгаар тогтнолын баяраа есдүгээр сарын 18-нд тэмдэглэж ирсэн юм.

Өдрийн ишлэл

“Хэрэв бидний сэтгэмж байгаагүй бол зарц эмийн тэврэлтэд язгууртан эмэгтэйн тэврэлт шиг л аз жаргалтай байх байсан юм”

(Английн уран зохиолын сонгодог төлөөлөгч, яруу найрагч, сэтгүүлч, толь бичиг зохиогч Сэмюэль Жонсон, шинэ тооллоор 1709 оны есдүгээр сарын 17-нд төржээ)

Жошуа Рейнольдс. Сэмюэля Жонсоны хөрөг.

1775 онБусад ишлэл: “Хоол, ундтай ширээ нь эхнэр нь грекээр ярьснаас илүүтэйгээр эрчүүдэд тааламжтай”

“Хэрэгтэй зөвлөмжийг үл ойшоож, хүсээгүй ирсэн зөвлөмжийг даварсан гэж үзнэ”
“Мөнгөний төлөө бичихгүй гэдэг нь мангарлал юм”

“Залхуу хүрээд байвал ганцаардлаас зайл. Ганцаардмал байгаа бол бүү залхуур”
“Эх оронч үзэл нь өөдгүй хүний сүүлчийн орогнол юм”

Үйл явдал

Хуучин үнийн үймээн
1809 он: «Ковент-Гарден» театрын шинэ байрыг нээх үеэр Лондоны түүхэнд Театрын хуучин үнийн үймээн (Old Price Riot) нэрээр орсон эмх замбараагүй байдал гарчээ.  1732 онд байгуулагдан ажиллаж байсан театр 1808 онд бүрэн шатсан байв. Галын хохирлыг 150 мянган фунт стерлингээр үнэлсэн нь тэр үедээ асар их мөнгө байжээ. Үндэсний хандиваар 19 мянгыг олсон учир тасалбарынхаа үнийг нэмсэн юм. Шинэ байрны нээлтээр хөшиг нээгдэнгүүт үзэгчид шүгэлдэж, эхэлсэн учир театрын дарга Филип Кембл цагдаа дуудсан ба тэр нь үзэгчдийн дургүйцлийг зогсоож чадсангүй. Театрын дарга боксын аварга Даниэль Мендозийг хөлслөн авч үзэгчдийг хоёр долоо хоногийн турш дарамталсан нь тэдний дургүйцлийг улам ч хүргэжээ… Эцсийн дүнд Кембл үзэгчдээс уучлалт гуйж, хуучин үнээр тасалбараа худалдах болов.

Төмөр багийн түүх
1698 он:
Пьемонтын шоронгоос Парисийн Бастилийн шоронд нүүрийг нь төмөр багаар нуусан хүнийг шилжүүлэн авчирчээ. “Төмөр багийн” түүх XVII зууны наяад оноос эхлэн эрдэмтэд, зохиолчид, кино найруулагч нарыг гурван зууны турш догдлуулж ирлээ. Тэр нууц одоо хүртэл тайлагдаагүй. Хамгийн анх тэр нууц хоригдлыг нас барснаас 30 жилийн дараа уг сэдвийг Вольтер өөрийн “XIV Людовикийн зуун” бүтээлдээ хөндсөн байна. Үүнээс зуун жилийн дараа эцэг Александр Дюма “Төмөр баг” романаа бичжээ.

Оросын анхны нисэх буудал нээгдэв
1910 он: Петербург хотноо Оросын анхны онгоцны буудал нээгджээ.

Онгоц Коломяжийн морин тойруулгын индрийн өмнүүр нисч байгаа нь. Гэрэл зургийг: К.Булл, 1910 оны есдүгээр сарын 18

Оросын анхны нисэх буудлыг Коломяжийн морин тойруулгын Комендантын гэх талбайд багуулсан ба Коментантын онгоцны буудал гэж нэрлэгдэж байжээ. Уг нисэх буудал 1960 он хүртэл ажиллаж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж