
Нэгэн үе рок дуу болон хип хоп үглэл зэрэг нь хэлний боловсролыг эвдэж байна гэж үздэг байсан бол үндсэн хэлийг эвдэгч шинэ үеийн “терминатор” нь кино болж байна гэж СNN-ийн сэтгүүлч Фил Хан үзэж байгаа юм. Түүний хэлж байгаагаар бол олон тэрбум долларын хөрөнгөөр бүтсэн гайхалтай зөгнөлийн кино болох “Аватар” зэрэг киноны харийнхны үг хэлийг дууриан ярих нэг төрлийн “моод” болоод байгаа ажээ.Ролливудын уран зөгнөлт кинонд тоглосон алдарт одууд ч энэ төрлийн “хэлийг” сурталчлахад багагүй үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.Тэгэхдээ кино баатруудын хэлийг зүгээр ч нэг зохиодоггүй бололтой тул бодит хэлээс дутахгүзй газар авч байгаа нь нэг талын үнлдэслэлтэй бололтой. Жишээ нь алдарт найруулагч Жеймс Камерон “Аватар” киноны харийнхны хэлийг бий болгохын тулд тусгайлан хэлний эрдэмтэн мэргэжилтнүүдийг өндөр хөлсөөр ажиллуулсан байна.
М.Наст
Бичлэг үзэх…