Өсвөрийн тамирчдыг төлбөрөөс нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчдыг төлбөрөөс нь чөлөөлжээ

БНХАУ-ын Хөх хотноо болсон Монгол туургатны Хүүхдийн их наадамд эх орноо
төлөөлөн оролцсон баг тамирчид өнөөдөр 30 гаруй медаль ганзаглан эх
орондоо ирлээ. Тус тэмцээнд Боловсрол, соёл,  шинжлэх ухааны яамны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн таван дасгалжуулагч, 16 тамирчин сурагч оролцсон юм. Тэднээс 16 тамирчин сурагчийг сургуулийн захиргаа нь сургалтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Өсвөрийн тамирчдыг бага наснаас нь мэргэжүүлэн бэлтгэх зорилготой анхны улсын сургууль нь Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын сургууль юм. Тус сургуулийг анхлан Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Биеийн тамиир, спортын газраас санаачлан БСШУЯ-наас дэмжин байгуулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш хоёр дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн тус сургууль өдгөө 400 тамирчин сурагчдыг бэлтгэж буй ажээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж