“Эрүүл хот” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

“Эрүүл хот” өдөрлөг болж байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Эрүүл хотыг дэмжих нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж буй юм. Өдөрлөгийн хүрээнд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж байгаагаас гадна эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй юм. Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нар иргэдийн даралт, өндөр, жинг хэмжиж, зөвлөгөө өгч байна. Мөн тэнд урлагийн тоглолт болж , хамтлаг дуучид ая дуугаа өргөж байгаа юм.

“Эрүүл хотыг дэмжих нэг өдөр” арга хэмжээний хүрээнд одоо бүх нийтийн гүйлт,  шатар, сагсан бөмбөг, дугуйн уралдаан болох аж. Түүнд амжилттай оролцсон иргэдийг шагнаж урамшуулахаар зэхжээ.

Хүн амын эрүүл аж төрөх орчин бүрдүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, бие бялдрыг чийрэгжүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван идэвхитэй амрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд өдөрлөгийн зорилго оршиж байна гэж зохион байгуулагчдын зүгээс тодотголоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж