Америкийн цохилтод найман лалын дайчин хөнөөгдөв

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Америкийн цохилтод найман лалын дайчин хөнөөгдөв

Америкийн цэргийн нисгэгчгүй онгоцноос Афгантай хил залгаа Пакистаны Хойд Вазирстан мужид гурван пуужин тавьсан байна. Пуужингийн цохилт ирсэн цэгээс найман лалын дайчдын цогцос олсоныг АР агентлаг мэдээлэв. Алагдсан хэт даврагчдын  нэр хаягыг тогтоогоогүй ба тэнд талибуудтай холбоогүй Жалалуддин Хакканийн бүлэг үйл ажиллагаа явуулдаг гэнэ.
Дашрамд дурдахадХойд Вазирстаны гол хот Миншаррахад өгсөн агаарын цохилтоор “Аль-Каида”-гийн өндөр тушаалтан Хусейн аль-Йеменийг устгасан юм. Тэр этгээд амиа золиослогч нарын довтолгоог зохион байгуулдаг байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж