Австрийн нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Австрийн нээлттэй тэмцээн эхэллээ

Мэргэжилийн гольфын Евро тур ангилалд багтдаг цуврал тэмцээний нэг хэсэг болсон Австрийн нээлттэй тэмцээн Ацтенбруг хотноо байралх Даймонд гольфын талбайд нээлтээ хийлээ. Тэмцээний түүхэнд анх удаа Австрийн нээлттэй тэмцээн үзэсгэлэнт Вьена хотоос гадуур буюу гольфын Даймонд клубт нээлтээ хийсэн нь энэ юм. Удахгүй эхлэх Райдер кап тэмцээнд Европ тивийн багт багтсан Грэйм Макдовэл Австрийн нээлттэй тэмцээний гол фаворит нь байгаа боловч тэмцээний эхний өдөр тун одгүй байлаа. Хасах гурван пар цуглуулан нийлбэр дүнгээр 10-рт орж ирсэн бол мөн Райдер Капт Европ тивийг төлөөлөх Мигел Ангел Химэниз түүнээс муу амжилтыг үзүүлсэн байна. Харин тэмцээний эхний өдөр хамгийн цөөхөн буюу 65 цохилт хийсэн ӨАБНУ-ын гольфчин Жорж Гойтзэ хасах долоон пар цуглуулсан амжилтаар тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Тэрбээр 4-р нүхнээс эхлэн дараалсан гурван бриж хийснээр тэмцээнийг хошуучлах болсон юм.1990 оноос эхлэн гольфын Евро тур тэмцээний нэг хэсэг болсон Австрийн нээлттэй тэмцээний энэ жилийн шагналын сан 750 мянган еврод хүрээд байгаа бөгөөд өнөөдөр хоёрдугаар шатны тоглолтууд явагдах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж