NBA-гийн хуучин оддын хөвгүүд нэг багт

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

NBA-гийн хуучин оддын хөвгүүд нэг багт

Америкийн их дээд сургууль, коллежийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээний өрсөлдөөн жил бүр сагсан бөмбөг сонирхогчдыг уйдаадаггүй нэгэн хүчин зүйл билээ. Тэгвэл энэ жил Мичиганы их сургуулийн сагсан бөмбөгийн баг анхаарлын төвд орж ирлээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Детройт Пистонс” багийн экс-од Жой Думарсын хүү Жордан Думарс энэ сургуульд суралцдаг, энэ жил хоёрдугаар курсын оюутан төдийгүй сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн гол хамгаалагч нь.Харин энэ жил шинээр Тим Хардуэй Жуйнор, болон Жон Хортфорд нар Мичиганы их сургуульд элсэн орлоо. “Майами Хит” багт оргил амжилтаа үзүүлж байсан Тим Хардуэй өөрийн хүүгээ Мимганы их сургуульд ороход гол нөлөөг үзүүлсэн бол “Атланта Хаукс”-т хүчин зүтгэдэг Ал Хортфордын төрсөн дүү Жон Хортфорд мөн л ааавынхаа зөвлөгөөг даган энэ сургуульд элсэн оржээ. Түүний аав Тито Хортфорд мөн л Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нэгэн үе тоглож байсан билээ.

Эдгээр тоглогчид дээр нэмэгдэн Мичиганы их сургуульд Глэн Робинсон 3-р нэгдэж магадгүй байгаа юм. NBA-ын оддын нэг асан “Биг Дог” хочит Глэн Робинсон харин хүүдээ ямар нэг зөвлөгөө өгөлгүй эцсийн шийдвэрийг өөрөө гарга гэжээ. Глэн Робинсон 3-рт Мичиганы их сургуулиас гадна Колорадогийн их сургууль болон, Миссури Стэйтын их сургуулиуд боломжийн санал тавиад байгаа тухай тэрбээр нэгэн ярилцлагдаа дурдсан байна. Мичиганы их сургуулийн сагсан бөмбөгийн багт нэг довтлогчийн сул зай байгаа бөгөөд Глэн Робинсон Жуниор энэ багт тоглох байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж