Boeing 2015 онд сансрын аялал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Boeing 2015 онд сансрын аялал хийнэ

Нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АНУ-ын Boeing компани маркетингийн Space Adventure фирмтэй хамтран 2015 оны эхээр жуулчдад зориулсан сансрын аялал зохион байгуулах гэнэ.

Энэ оны эхээр Boeing компани CST-100 загварын сансрын хөлөг бүтээхээр NASA-гаас 18 сая ам.долларын санхүүжилт авсан юм. Уг хөлөг нь зорчигчдыг Олон улсын сансрын станцад хүргэх хүчин чадалтай байх гэнэ.

Харин лхагва гаригт Boeing компани мэдэгдэл хийж, Space Adventure-тай гэрээ байгуулснаар сансрын аялал зохион байгуулах бүрэн боломжтой болсныг дуулгажээ.

Сансрын аяллыг мэргэжлийн дөрвөн сансрын нисгэгч удирдах бол хөлөгт зорчигчдод зориулсан гурван суудал байх гэнэ. Харин үнийн тухайд ойролцоогоор 40 сая ам.доллар байх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж