Уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Уулзалт зохион байгууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилтнууд Эрчим хүчний зохицуулах газрын мэргэжилтнүүд болон зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдлагуудад Өрсөлдөөний тухай хуулийн талаар танилцуулга хийжээ. Мөн энэ үеэр дээрх хоёр байгууллага цаашид  хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.

Өрсөлдөөний тухай хуулиар эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг ШӨХТГ-т мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй ба энэ үүргийг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төргөрөөр торгох, хууль бусаар олсон орлогыг хураах хариуцлага хүлээлгэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж