Монголын баялгын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Монголын баялгын талаар хэлэлцэнэ

Дэлхийн томоохон биржүүд монголыг сонирхсоор байна. Тэдний нэг жишээ бол энэ энэ сарын 23-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржид "Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт"-ыг анх удаа зохион байгуулах гэж байгаа явдал юм. "Нью-Йоркийн үнэт цаасны шинжээчдийн нийгэмлэг" (NYSSA)-ээс зохион байгуулж буй эл уулзалтын үеэр манай "Петроматад", "Эрдэнэс МГЛ", "Хүннү коал", "Ньюком" зэрэг компани өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах аж. Мөн чуулганд NYSSA-ийн гишүүн мэргэжилтнүүд болон NASDAQ, АМЕХ, олон улсын хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн корпорациудын 30.000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирэх юм.

Мөн энэ сарын 29-нд Лондонгийн Хөрөнгийн биржийнхэн Монголд ирнэ. Хөрөнгийн зах зээлийн асуудлаар хурал зохион байгуулж буй юм. Түүнчлэн ХонКонгод ирэх аравдугаар сард Монголын Хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно.

Б.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж