Дундговьд литр сүү 1900 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2010.09.18-нд нийтлэгдсэн

Дундговьд литр сүү 1900 төгрөг байна

Зуны гурван сард бага зэрэг хямдарсан сүү цагаан идээ намрын эхэн сартай уралдан өсч орхилоо. Есдүгээр сарын 15-ны байдлаар шингэн сүүний үнэ өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 8.6 хувиар, өмнөх долоо хоногоос 4,1 хувиар өсчээ.     Литр сүүг 600-650 төгрөгөөр худалдаж байсан бол наймдугаар сарын эхээр 800 төгрөгт хүрээд байна. Түүнчлэн шингэн сүүний үнийг дагалдуулан “Сүү” ХХк ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж амжжээ. Малын сүү аймгуудад 600-1900 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд Дундговь аймагт хамгийн өндөр буюу 1900 төгрөг байгаа бол Булган, Дорнод, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт хямд буюу 600 төгрөг байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж