
Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Беведчикийн эзэмшлийн гар аргаар нүүрс олборлох цооногт нуралт үүссэн мэдээллийн дагуу есдүгээр сарын 16-ны өдрийн 18,35 цагт аврах ажиллагааг эхлүүлжээ. Уг цооног нь 45 хэмээс дээш налуутай, 200-220 орчим метрийн урт бөгөөд амсраасаа 80-100 орчим метрт нуралт үүссэн байна. Нурангийг зайлуулахад техникийн хүчийг ашиглах боломжгүй тул аврагчид гар аргаар ээлжилж шороог гаргасаар 9 дүгээр сарын 17-ны 10,30 цагт дарагдсан иргэдийг гаргаж авчээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагын нийт 98 хүн оролцон, өндөр ур чадвар гарган ажиллажээ. Нурангинаас гаргасан иргэдийг одоогоор дүүргийн эмнэлэгт хэвтүүлээд байна.
Мөн энэ удаагийн хуралдаанаар Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тухай болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсоод, хэдийгээр шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа ч өдөр тутмын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.