Өнөөдөр Ю.Цэдэнбалын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Ю.Цэдэнбалын төрсөн өдөр

Өнөөдөр Монгол Улсын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын төрсөн өдөр. Энэ сарын 8-нд Ю.Цэдэнбал судлалын академиас буурал даргын мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдөр төр засгийн өндөрлөг болон Ю.Цэдэнбалын түүхэн үүргийг үнэллдэг байгууллага, хувь хүн бүгд түүний Улаанбаатар хот дахь хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ өдөр түүний төрсөн нутаг болох Увс аймгийн Улаангом хотноо хөшөөг нь шинээр босгож, түүний нэрэмжит талбайг шинэчлэн засаж нээлтээ хийлээ.     

Ю.Цэдэнбал судлалын Академийн Ерөнхийлөгчөөр түүний хүү Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага нь энэ түүхэн хувь хүний намтар судлалын асуудалд бодитойгоор хандах, түүний түүхэн үүргийг бодитоор үнэлэх, улс орны 44 жилийн түүхэн хөгжилд ямар үүрэгтэйгээр оролцож байсныг нь үнэн зөвөөр ард түмэндээ, дэлхий нийтэд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Академийн гол зорилгуудын нэг нь Ю.Цэдэнбалын нийслэл хотноо амьдран сууж байсан байранд нь түүний “Гэр Музей”-г байгуулан, түүний намтар судлалыг Монголын ард түмэнд олон талаас нь дэлгэн толилуулах явдал юм. Монгол орныг олон жил удирдсан энэ түүхэн хүнийг нэгэн цагт  намаас хөөж бас эргүүлэн гишүүнчлэлийг нь сэргээсэн түүхтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж