Нохойн эх орон Ойрхи Дорнод болов

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Нохойн эх орон Ойрхи Дорнод болов

Эрдэмтэдийн томоохон хэсэг хамгийн анхны нохой Ойрхи Дорнодод гхрч ирсэн гэх судалгааны дүнгээ Nature сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тэдний ажлын товч танилцуулгыг The New York Times сонин нийтэлжээ. Өмнө нь анхны гэрийн нохой Хятадад гарч ирсэн гэж байсан юм. Эрдэмтэд бараг 1000 орчим нохойн үүлдэр мөн чонын хэд хэдэн төрөл ангийн ДНК ба геномд дүгнэлт шинжилгээ хийсэн байна. Тэд геномын адил төстөйг харьцуулан үзжээ. Нийтлэг ба ялгаатай нэг нуклеотидын полиморфизмыг (single nucleotide polymorphism – SNP) тэд судалсан юм. SNP гэдэг нь ДНК-аас нэг нуклеодын хэмжээгээр бага. Эрдэмтэд SNP-ийн асар их баазтай болсон байна. Тэр нь генийн шинжилгээ хийхэд их чухал материал юм. Энэ удаагийн судалгаанд нь 48 мянган SNP ашиглагдлаа. Ойрхи Дорнодын чоно ба ноходын ДНК нь бусдаасаа илүү төстөй байв. Ингээд эрдэмтэд Ойрхи Дорнодын чоныг анх хүн гэрийн болгон сургасан гэх дүгнэлтийг хийсэн байна. Тэр нь ойролцоогоор 15 мянган жилийн өмнө хийгджээ.
Шинэ баримт нь 2009 оны есдүгээр сарын Molecular Biology and Evolution  сэтгүүлд гарсан нэг судалгаатай зөрчилдөв. Түүнийг бүтээгчид бас ийм судалгаа явуулан нохойн эх орон бол Хятад гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж