Амжилтаараа ялгар: Холливуудын шинэ од Rain

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Холливуудын шинэ од Rain

Солонгосын од Rain буюу JeonJiHoon нь 1982 оны зургадугаар сарын 25-нд
БНСУ-д төржээ. Түүний урлагийн нэр нь Rain буюу Солонгосоор Пи /бороо/
гэдэг байна. Дуучин, бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер,
бизнесмэн Rain энэ амжилтад хүрэхийн тулд их хөдөлмөрлөжээ. Түүний
амжилт ээжтэй нь салшгүй холбоотой аж. Rain одоогоор долоон цомгоо
гаргаад байгаа бөгөөд үүнээс нэг цомог нь дан Япон дуунаас бүрдсэн
байна. Мөн 19 синглээ гаргаад байгаа аж. Тэрбээр анх 2002 онд “KBS”
телевизийн “Шинэ залуу шилдэг эрэгтэй жүжигчин” хэмээх шагналыг “Sang
Doo Let’s Go School”олон ангит киноны Сан Дугийн дүрээр хүртсэн бол 2004
онд “KBS” телевизийн дээд шагналыг “Full House”буюу бидний сайн мэдэх
“Миний байшин” олон ангит киногоор хүртэж байжээ. “Миний байшин” кино нь
Азийн үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд Азийн шилдэг киногоор шалгарч
байсан. Түүний дараа Rain анхны уран сайхны кино болох “I’m a Cuborg8
But That’s OK”кинонд тогложээ. Энэхүү кино нь түүнд маш их амжилтыг
авчирсан бөгөөд гадны кино найруулагчид түүнийг сонирхох болжээ. Rain-ы
дараагийн уран бүтээл нь Америк, Японы хамтарсан “Speed Racer”хэмээх
кино байсан юм. Тэрбээр энэ кинонд Холливуудын нэртэй жүжигчидтэй
хамтран тоглосон. Энэ нь түүнийг Холливуудын хэмжээнд хүрэхүйц чадварлаг
жүжигчин гэдгийн баталсан бөгөөд 2009 онд Холливуудын “Ninja
Assassin”хэмээх киноны гол дүрийг бүтээжээ. Тус кино нь нээлтээ хийсэн
даруйдаа ашиг орлогоороо “Box Offcie”-ын жагсаалтад тэргүүлж, жинхэнэ
шуугианыг тарьлаа.

Rain 2007 онд “JYP Entertainment”-т буюу J.Tune Entertainment-тай гэрээ байгуулжээ.

Бага нас

Rain
багадаа эцэг, эх, дүү охиныхоо хамт амьдардаг байсан. Түүний дүүг Jeon
Hanna гэдэг. Rain багадаа ичимхий, бүжиглэх дуртай хүүхэд байсан бөгөөд
зав л гарвал бүжиглэдэг байсан гэнэ.Rain ядруухан амьдралтай айлын том
хүү бөгөөд бүх зүйлийг өөрийн нуруун дээрээ үүрч иржээ. Түүний өвчтэй
байсан нь түүнийг од болгох хүсэл эрмэлзлийг нь улам их төрүүлдэг байсан
байна. Учир нь тэр од болж ээжийгээ хагалгаанд оруулана гэж боддог
байсан бөгөөд хамгийн эхний зорилго нь алдартай дуучны арын бүжигчин
болох байж. Тэрбээр багадаа ээжийгээ асрах дүүгээ асрах хажуугаар нь
бүжиг сурах гээд завгүй өнгөрсөн байна. Rain бүжиглэж сурахын тулд
гудамжны бүжигчид дээр очин, бүх зүйлийг нь авсан ч бүжиг сурна хэмээн
өдөр болгон очсоны эцэст тэр бүжиглэж сурчээ.Rain чадварлаг бүжиглэдэг
байсан тул тэр шоу бизнесийн хэд хэдэн продюсеруудтай уулзаж өөрийгөө
шалгуулжээ.Гэвч продюсерууд бүгд л нэгэн ижил хариултыг хэлж байсан аж.
Тэр нь “Чиний нүд хэтэрхий жижиг байна, нүдэндээ мэс засал хийлгээд
давхраатай болоод хүрээд ир. Чамд авьяас байгаа ч царай алга” хэмээн
хэлжээ. Гэвч Rain энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэрбээр
Солонгосын гоо сайхны мэс засал хийлгээгүй цорын ганц “од” хэмээн
нэрлэгддэг. Rain бууж өгсөнгүй. Тэр хаа сайгүй явж, бүх л студид очиж
шалгуулж явсаар “JYP Entertainment”-ийн захирал Солонгосын хамгийн нэр
хүндтэй дуучин Park Jin Young-д түүний бүжиглэх авьяас нь таалагдаж
хамтран ажиллах санал тавьжээ. Харин энэ үед  Rain “Би бүх хүчээрээ
өөрийгөө дайчлах болно, харин та миний ээжийг хагалгаанд оруулж өг”
хэмээн хэлсэн байна.  “JYP Entertainment”-ийн захирал, дуучин Park Jin
Young ч Rain-ы саналыг хүлээн зөвшөөрч ээжийг нь хагалгаанд оруулсан
боловч амжилтгүй болж 2000 онд нас баржээ. Ээж нь хагалгаанд орохоосоо
өмнө Park Jin Young-д “Хүүг маань мундаг, сайн хүн болгож өгөөрэй”
хэмээн хүсчээ. Харин Rain ээждээ “Би Азийн хамгийн шилдэг дуучин болно”
хэмээн амласан байна.

2002-2003 он дебют цомог

Rain
ээжийгээ нас барснаас хойш ээждээ өгсөн амлалтадаа хүрэхийн тулд өдөр
болгон бэлтгэл сургуулилт хийж, тэр ч бүү хэл сайхан биетэй болохын тулд
өдөр болгон дасгал хийдэг байжээ. Түүний ингэж их хөдөлмөрлөсний үр
дүнд 2002 онд анхны дебют болох “Bad Guy”цомгоо гаргалаа. Энэ үеэс эхлэн
тэр өөрийгөө Rain хэмээн нэрлэх болсон байна. 2002-2003 он бүхэлдээ
түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан. Түүний цомог шилдэг
дебютээр шалгарч, мөн шилдэг залуу дебют дуучин, шинэ залуу шилдэг
жүжигчин, шилдэг дуу гээд л анхны шагналуудаа энэ онд авсан байна.
Тэрбээр эдгээр шагналаа гардаж байхдаа нулимсаа барьж дийлэлгүй тайзнаас
“Ээжээ та намайг харж байна уу, би чадлаа энэ миний танд өгөх бэлэг юм
шүү” хэмээн хэлж байв.

2004-2005 он: Амжилтын оргил

2004-2005 он.
Rain энэ онд өөрийгөө жинхэнэ энэ оны шилдэг жүжигчин гэдгээ харуулсан
юм. Тэрбээр “KBS”телевизийн “Full House”Буюу “Миний байшин” олон ангит
кинонд гол дүр бүтээлээ. Тэрбээр Солонгосын алдартай жүжигчин Song
HyeKyo-той хос болон тоглодог бөгөөд хайр дурлалын инээдмийн кино юм. 16
ангит энэ кино нь Азийн үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд Rain-ы нэр
хүнд Азид танигдах болжээ. Сингапур, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам,
Тайланд, Хонг Конг, Хятад, Япон, Тайвань, Израль, Америкт хүртэл энэ
кино гарчээ. Тухайн ондоо “Full House”кино нь бүх кино наадмуудаас
шагнал хүртсэн байна.

Мөн энэ онд Rain гурав дахь цомог болох
“It’s Raining”гаргалаа. Энэ цомог нь Азид нэг сая хувь борлогджээ. Тус
цомогт багтсан дуунууд нь Солонгос төдийгүй Азийн хөгжмийн сувгуудын
чартад тэргүүлж байв. Япон 100,000 хувь, Хятад 500,000 хувь, Тайвань
70,000 хувь, Тайланд 150,000 хувь, Индонез 50,000 хувь, Хойд Солонгос
154,000 хувь нийт 1,074,000 хувь зарагджээ.
2005 онд Rain “Rainy
Day”хэмээх аялан тоглолтоо Сөүл хотоос эхэлж хийсэн байна. Тэрбээр
үргэлжлүүлэн Токио, Хонг Конг-т аялан тоглолтоо хийжээ. Түүний тоглолтын
тасалбар хормын дотор бүгд зарагдаж дууссан байв. “Rainy Day”аялан
тоглолт БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны найман хотод тоглогджээ.

2006 он Солонгос улсаас гаднах амжилтууд

Rain дөрөв дэх “Rain’s World” цомгоо 2006 оны аравдугаар сарын 14-нд БНСУ-д гаргалаа.
Мөн энэ ондоо анхны уран сайхны “I.m a Cyborg, But That’s OK” кинонд
гол дүр бүтээсэн юм. Rain урд нь дан олон ангит кинонд тоглож байсан юм.
Найруулагч Park Chan-Wook-ийн бүтээсэн энэхүү кино нь Берлины олон
улсын кино наадмаас, Хонг Конгийн олон улсын кино наадмаас тус тус
шагнал хүртсэн. Харин Rain 43 дахьудаагийн “Baeksang Awards”-аас тус
киногоороо шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх хүндтэй шагналыг хүртжээ.

Азид

Тэр
“Rain’s Coming”нэртэй аялан тоглолтоо 2006 оны арванхоёрдугаар сарын
15-наас Сөүлийн “Jamsil”цэнгэлдэхээс эхэлжээ. 2007 он гэхэд түүний аялан
тоглолт Сингапур, Малайз, Тайланд, Вьетнам, Хятад, Тайван, Австрали,
АНУ, Канад зэрэг орнуудад хийгээд байсан юм. Түүний аялан тоглолтын тайз
засалт, зохион байгуулагчаар Jamie King, Roy Bennetнар ажилласан юм.
Jamie King, Roy Bennet нь попын хаан Michael Jackson, Ricky Martin,
Madonna, Britney Spears зэрэг дэлхийн алдартай ододтой хамтран ажиллаж
байсан. 2006 оны есдүгээр сарын 13. Энэ өдөр Rain Японы сонсогч,
фэнүүддээ зориулан дан Япон дуунаас бүрдсэн “Eternal Rain” цомгоо
гаргалаа. Мөн 2007 оны тавдугаар сарын 25-нд Японы “Tokyo
Dome”цэнгэлдэхэд бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд түүний тоглолтыг
40,000 хүн үзсэн байна. Ингэснээр Rain “Tokyo Dome”цэнгэлдэхэд тоглолт
хийсэн анхны Солонгос дуучин болсон юм.

АНУ

2006
оны дөрөвдүгээр сард Rain “Time”сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий
нэр хүндтэй 100 хүний жагсаалтад бичигджээ. Энэ нь түүнийг Европын
орнуудад таниулах эхний алхам болсон байна. Үүний дараагаар тэр хоёр
өдөр АНУ-д “Rainy Day New York”нэртэй бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд
Лас Вегас, Невадад арванхоёрдугаар сарын сарын 23-24-ны өдрүүдэд
тоглолтоо хийжээ.

2007 он Rainism болон Америкийн кино

Rain
дуулахын хажуугаар Америкийн “Ninja Assassin” кинонд тоглох санал
авлаа.2008 он бол түүний хувьд их бүтээлч жил болж өнгөрсөн. Rain зургаа
дахь
цомгоо худалдаанд гаргасан байна. Тус цомгийнх нь анхны сингл “Love
Story”БНСУ-ын сонсогчдыг байлдаг дагуулж байсан бөгөөд “Ranism”дууны
клип, дуу нь хит парадыг тэргүүлж эхэлжээ. Энэ ондоо Rain Америкийн
“Speed Racer”хэмээх кинонд хоёрдугаар дүрд тоглосон. Тэр энэ кинонд
TaejoTogokahn-ийдүрд тогложээ. Энэ кино нь амжилттай болсон бөгөөд “Box
Office”-ын жагсаалтад тэргүүлж байсан юм. Үүний дараа Rain найруулагч
James McTeigue-ийн бүтээл “Ninja Assassin”хэмээх кинонд гол дүр бүтээх
болсон. Хөлсний алуурчин нинжа нарын тухай өгүүлэх энэ кинонд Rain,
Naomie Harris, Rick Yune, Ben Miles, ShoKosugiнартай хамтран тогложээ.
Энэ кинонд тоглохын тулд Rain есөн сар бэлтгэл хийсэн бөгөөд элсэн
чихэр, давс хэрэглэдэггүй байсан гэнэ. Түүнчлэн ганцхан тахианы мах,
ногоо, ус л ууж, идэж байсан хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байсан.
“Ninja Assassin”кинонд тоглосноор Rain жинхэнэ утгаараа Холливуудын шинэ
залуу “од” болон гялалзсан юм.

Rain шүүхэд дуудагдав

Алдарт
дуучин, жүжигчин Rain шүүхэд дуудагдлаа гэх мэдээлэл Солонгос, Америк,
Япон Хятадын сонин хэвлэлүүдээр 2007 оны хоёрдугаар сард цацагдах болов.
Rain өөрийн агентлаг болох “JYP Entertainment”-ийн хамт “Click
Entertainment”-тай хийсэн гэрээгээ зөрчжээ. Гэрээний дагуу алдарт дуучин
Хавайд очин аялан тоглолт хийх байсан аж. Нэхэмжлэгч
талаас найман сая ам.долларыг дуучнаас нэхэмжилсэн бөгөөд үүнээс таван
саяыг нь гэрээгээ зөрчсөний шийтгэл болгож байгаа аж. 2007 онд Rain
“Rain is coming”аялан тоглолтоо АНУ-д хийж байсан ч Хавайд болох
тоглолтоо хэдхэн хоногийн өмнө цуцалжээ. Мөн шүүхэд дуудагдсаны улмаас
Лос Анжеоесийн “Стаплес” төвд болох тоглолт нь хэдхэн цагийн өмнө
хойшилжээ. Хавайд болох тоглолтын тасалбар 300 ам.долларын үнэтэй
зарагдсан бөгөөд тоглолт цуцлагдсаны улмаас 1,5 сая ам.долларын хохирол
амссан байна. Иймд “Click Entertainment”гомдолтой байгаа аж. Rain цаг 30
минут байцаалт өгчээ.

Rain өөрийн “Six To Five”гэх загварын
брэндтэй аж. Тэрбээр сонирхлынхоо дагуу дизайнер хийдэг байна. Саяхан
Rain долоо дахь цомог болох “Basic to the Basic”цомгоо худалдаанд
гаргаад байгаа бөгөөд “Love Song”, “Hips Song”зэрэг дуунууд нь
Солонгосын чартад тэргүүлж байгаа аж.

Rain буюу JeongJiHoon-ний гаргасан цомог: 

-2002 он “Bad Guy”цомог
-2003 он “How To Avoid The Sun”цомог
-2004 он “It’s Raining”цомог
-2006 он “Rain’s World”цомог
-2006 он “Eternal Rain”Япон цомог
-2008 он “Rainism”цомог
-2010 он “Back to the Basic”цомог
Тоглосон олон ангит кинонууд:
-2002 он “Orange”олон ангит кино туслах дүр
-2003 он “Sang Doo! Let’s Go To School”олон ангит кино
-2004 он “Full House”олон ангит кино
-2005 он “A Love To Kill”олон ангит кино
Бүрэн хэмжээний кинонууд:
-2006 он “I’m a Cyborg, But that’s OK”
-2008 он “Speed Racer” кино
-2009 он “Ninja Assassin” кино

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж