Нүүрсний салбарынхан үнэ чөлөөлөхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарынхан үнэ чөлөөлөхийг хүсч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нүүрс олборлогч уурхайнууд  болон нүүрсийг хамгийн ихээр хэрэглэдэг эрчим хүчний салбарынхан өнөөдөр салбарын яамныхаа сайд, албадын дарга нарын хамт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнийн үеэр эрчим хүчний нүүрс олборлолтын талаар түлхүү ярилцсан бөгөөд нүүрс олборлогч компаниудын төлөөлөл санал бодлоо илэрхийлэв. Өнөөдөр манай улсын хувьд эрчим хүчний нүүрс олборлолтоор тэргүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхай нь улсын үйлдвэрийн газар хэлбэрээр ажилладаг. Улсын чанартай уурхайнуудын хувьд хөрөнгө оруулалт хийдэггүйгээс элдэв хүндрэл учрах нь элбэг. Тиймээс энэ жил Багануурын уурхайд 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнийг цаашид шат дараатайгаар нэмэгдүүлэх бөгөөд Шарын голын уурхайд ч техникийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Нүүрсний уурхайнуудын хувьд хамгийн их тулгамддаг асуудал нь нүүрсний үнэ ханш байдаг. Нүүрсний үнийг тогтвортой барих бодлогыг Засгийн газар хэрэгжүүлдгээс уурхайнууд өр авлагын торонд хүлэгдсэн гэдгийг салбарын сайддаа дуулгаж байлаа.Тиймээс түлшний салбарт үнэ чөлөөлөх асуудлыг даруйхан шийдэхийг хүслээ. Түүнчлэн энэ жилийн хувьд Шарын голын уурхай нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын хэрэгцээт нүүрсийг олборлож чадахгүйд хүрсэн байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дараа дараагийн жилүүдэд нүүрсний үнийг шат дараатайгаар нэмэгдүүлэхээр уурхайнууд болон Эрчим хүчний зохицуулах газраас боловсруулсан саналыг танилцуулж байлаа. Ирэх аравдугаар сард уурхайнуудад олгох татаасын асуудлаар Засгийн газарт санал оруулах юм байна.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж