Хятад ажилчдаас болж дэлбэрэлт гарав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хятад ажилчдаас болж дэлбэрэлт гарав

Шри Ланк улсын Баттикалоа хотын зүүн хэсэгт цагдаагийн газрын орчимд тэсрэх бодис зэр зэвсэг агуулсан чингэлэг дэлбэрч 60 гаран хүн нас барсны ихэнх нь цагдаагийн албан хаагчид байсан байна. Энэ хэрэг явдалд тус улсад барилга барихаар очсон гэрээт ажилчин хоёр ч хятад иргэн холбогдож байгаа гэнэ. Франс пресс агентлагт орон нутгийн цагдаагийн төлөөлөл хошууч Убаяа энэ талаар хэлэхдээ “ Цагдаагийн хэсэгт аюулгүй байдлыг сахиулахын тулд зэр зэвсэг хадгалж байсан” гээд “ Энэ бол золгүй тохиолдол байсан” гэж тодорхойлжээ. Тэсрэх бодис бүхий чингэлэгийн ойр орчимд ч цагдаагийнхны буу зэвсэг,сумны нөөц байсан нь энэ явдалд холбоотой гэх мэдээлэл гарч байгаа юм. Цагдаагийн хошуучийн мэдээлснээр бол 60 хүн лавтай амь үрэгдсэн гэж байгаа бөгөөд тэдний дотор хятадын гэрээт ажилчид орж байна. Тэд буу зэвсгээр оролдсоноос болж энэ осол гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж