“Балдорж” шагналын эзнийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Балдорж” шагналын эзнийг тодруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Балдорж” шагналтныг тодруулах арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болно. Сэтгүүлчдийн уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлж, ур чадвар, авьяас, хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилго дор хоёр жилийн өмнө “Өнөөдөр” сониноос  “Балдорж” шагналтныг тодруулдаг уламжлалтай болсон юм. Энэ жилийн арга хэмжээ хоёр дахь нь болж, сэтгүүлчдийн 365 хоногийн бүтээлийг үнэлэн цэгнэх гэж байна. Одоо болох энэхүү шалгаруулалт нь өмнөх жилийнхээс өргөн хүрээг хамарна гэж зохион байгуулагчид хэлсэн. Өмнөх жилийн уралдаанд зөвхөн сонины сэтгүүлчид хамрагдаж байсан бол энэ жилийнхэнд радио, телевизийн сэтгүүлчдийн уран бүтээлийг мөн хүлээн авч шүүжээ. Сануулахад өнгөрсөн жил тус сонины шагналтнаар “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм.


    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж