
Иений доллартай харьцах харилцаа 15 жилд байгаагүйгээр өссөний дараагийн өдөр нь Японы төв банк иенийг зарж доллар худалдан авч байна.
Энэ нь 6 жилд анх удаагаа Японы төв банк алдагдал хүлээж цаашид ямар оролцоотой байх нь тодорхойгүй байна. Иений ханшны өсөлт их байх нь Японы экспортын үнийг нэмэгдүүлж мөн экспортын ашгийг эх оронд нь авчрах орлогыг бууруулдаг байна.
Одоогийн ханшаар бол нэг доллар 85.63 иентэй тэнцэж байгаа нь өмнөх ханшийг бодвол 3.1%-иар өссөн бөгөөд энэ нь сүүлийн хоёр жилд байгаагүй хамгийн өндөр ханш юм. Мөн нэг евро 111.10 иентэй тэнцэж байгаа нь 2.9%-иар өссөн үзүүлэлт байна.
Ханш судалаачид хэлэхдээ энэ нь өөрчлөлтийн анхны амжилт мөн ч эрт дүгнэлт гаргахаас сэргийлэх учиртай гэсэн байна.
Б.Билгүүн