Германд дээд зэргийн алдагдалтай төсөв батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Германд дээд зэргийн алдагдалтай төсөв батлагдлаа

Àíãåëà Ìåðêåëü ñàíãèéí ñàéäûíõàà õàìò

Нийтдээ 80,2 тэрбум еврогийн алдагдалтай 2010 оны санхүүгийн жилийн төсвийг Бундестаг батлав. Улсын зарлага дахь дөрвөн евро бүрийн нэг нь өр байх болжээ. Үүн дээр эдийн засгийн уналтыг зогсоох болон ажил хэргийн идэвхийг дэмжих зардал мөн банкуудыг аврах улсын тусламж зэргийг нэмвэл нийт алдагдал 100 тэрбум евро болж байна. Өмнөх оны төсөвтөй харьцуулбал энэ жилийн улсын зардал 5,3 хувиар нэмэгдэн 319,5 тэрбум евро болж байна. Засгийн газрын санал болгосон төсвийн төлөө Бундестагийн 313 депутат санал өгч 256 нь эсрэг байв. Эрх баригч эвсэл төсвийн дээд хэмжээний өрийг дэлхийн санхүүгийн хямралын үр дагавар гэж тайлбарласан байна. Харин Засгийн газар ирэх 2011 оноос хатуу хэмнэлтийн дэглэмд орно гэж амлажээ.
Уламжлал ёсоор төсвийн хамгийн том хэсэг 143,2 тэрбум евро буюу 45 хувь нь Хөдөлмөр, нийгэм хангамжийн яамны төсөвт орлоо. Дараа нь Батлан хамгаалахын зардал 31,1 тэрбум евро болсон байна. Еврокомисс Германы төсвийг төрийн зардлаа багасгах талаар муу болсон гэж шүүмжилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж