
Тэр номонд “Битгий асуу! Би бүр тэвчиж чадахгүй байна” хэмээн 2010 онд МишельОбамагийн Цагаан ордонд хийсэн хувийн ярианаас ишлэл татжээ. Пүрэв гаригт хатагтай Обамагийн хэвлэлийн төлөөлөгч Катие Маккормик Лэливэл хэлэхдээ “Тэргүүн хатагтай хэзээ ч тийм үг хэлээгүй” гэв.
Францын нэгэн яамны хэвлэлийн төлөөлөгч мөн ийм яриа хэзээ ч гараагүй хэмээн тэмдэглэжээ.
“Карла болон ихийг бүтээх эрмэлзлэл” хэмээх номны агуулгаас Хатагтай Бруно-Саркози ангид байдаг бөгөөд зөвшөөрөл аваагүй учир түүний агуулгад зохиогчид л буруутай” хэмээн францын яамны хэвлэлийн төлөөлөгч Эммануэл Лэнайн пүрэв гаригт хэлэв.
Уг номонд бас Францын ерөнхийлөгч Николя Саркозиг нэг талыг баримтлагч гэж онцолсон бөгөөд хатагтай Саркози нөхрийгөө мөнгө олох талаар илүү бодох хэрэгтэй хэмээн зөвлөсөн гэсэн байжээ.
Б.Билгүүн