“Хүчит шонхор” зах хаагдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор” зах хаагдаагүй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гурав хоногийн өмнөөс Хүчит  шонхор худалдааны төв  хаагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд гарсан. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл байсан гэж “Хүчит шонхор”  компаний “Шонхор” худалдааны  төвийн захирал Т.Сайнхүн, эрүүл ахуй, хяналтын байцаачид өнөөдөр мэдэгдлээ. Тус худалдааны төв хаагдсан талаарх худал мэдээллийг мах бөөндөн авч борлуулдаг хэсэг бүлэг ченжүүд гаргаж, хөдөө орон нутгаас ирж буй махыг хямд үнээр худалдан авч байгаа талаар “Хүчит шонхор” худалдааны төвийн удирдлагууд хэлж байна. Чухам яагаад ийм худал мэдээлэл гарах болсныг лавлахад махны худалдаа эрхэлдэг хүмүүст зориулан эрүүл ахуй чанарын шаардлага хангасан хэвийн нөхцөлд ажиллуулах зорилгоор 30 гаруй павильоныг сарын 100 мянган төгрөгний түрээстэйгээр нээсэн. Гэтэл үүнийг хэсэг бүлэг ченж эсэргүүцсэн учир павильон түрээслэхгүйгээр  сард 30 мянган төгрөгийн түрээс төлж,  тус төвд худалдаа эрхлэхийг  шаардсан аж. Дээрх шаардлагуудыг хүлээн авахгүй гэснээр ийм яриа гарсан бололтой.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж