Шүлхий гарсан байж болзошгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Шүлхий гарсан байж болзошгүй гэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст өчигдөр Тариан булагт намаржиж байгаа Н.Лхагваням малчны тугал шүлхийгээр өвчилсөн байж гэсэн мэдээлэл иржээ. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж, үхсэн тугалд үзлэг хийхэд, хэлний хучуур эд хуурсан, завьжны дотор тал улайж үрэвссэн, хөхөнцөрүүд нь унасан, доод эрүүний буйл хавдаж, үрэвссэн байсан нь шүлхий өвчин байж болзошгүй гэсэн таамаглалд хүрч, үхсэн тугалаас дээж авч,  шинжилгээнд явуулсан байна. Үхсэн малын сэгийг газарт булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн урьд шөнө 02.00 цагийн орчимд дүүргийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн Мал эмнэлгийн газрынхан мэдээлэл хийж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөн, дээрх газарт хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна.

    Малчин Н.Лхагванямынх 558 толгой малтай, үүнээс хонь, ямаа 554, үхэр дөрөв аж. Харин дээрх айлын ойролцоо таван айлын 1000 гаруй толгой мал байгаа гэнэ. Эдгээрийг шинжилгээний хариу гартал хязгаарлалтын дэглэмд байлгах ажээ.

    Г.Дарь 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж