Николь Кидман продюссерийн дүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Николь Кидман продюссерийн дүр бүтээжээ

Холливуудын дур булаам, шаргал үст бүсгүйчүүдийн нэг Николь Кидман “Rabbit Hole” хэмээх кинонд ууртай продюссерийн дүр бүтээжээ. Тэрбээр өчигдөр Торонтогийн кино фестивальд оролцох үеэрээ энэ тухайгаа зарласан бөгөөд анх удаа киноны мэргэилтны дүр бүтээх гэж байгаа нь энэ аж.

Уг киног найруулагч John Cameron Mitchell найруулж байгаа ба ирэх аравдугаар сарын 13-нд нээлтээ хийх гэнэ.










Мөн "Relativity Media" студийн "The Wedding Doctor" романтик инээдмийн кинонд Николь Кидман тоглохоор болоод байгаа. Кинонд жүжигчин бүсгүй гэрлэх гэж байгаа хосуудтай ажилладаг сэтгэл зүйчийн дүрийг бүтээх бөгөөд үүрэгт ажлаа умартан үйлчлүүлэгч залуудаа сэтгэл алдран татагдаж байгаа тухай харуулна.
 Гэвч Relativity Media энэ төслийг санхүүжүүлэгчийг олоогүй байгаа тул зураг авалтын хувиараа хараахан гаргаагүй байгаа ажээ. Хамгийн сүүлд жүжигчин Николь Кидман "Роб Маршалын ес" мюзикл кинонд тоглосон боловч төдийлөн амжилтад хүрээгүй билээ. Сүүлийн жилүүдэд Холливудын өндөр үнэтэй жүжигчний тоглосон бараг бүх кино бүтэл муутай байгаа.
2008 оны эцсээр "Forbes" сэтгүүл Николь Кидманыг хэт өндөр үнэтэй холливудын одоор нэрлэж байжээ. Дэгсдүүлж хэлбэл түүний тоглосон кинонууд жүжигчний цалинг арай ядан өгөх хэмжээнд  байдаг гэнэ.

Мөн тэрбээр анхны
хүйсээ солиулсан зураач эр Эйнар Вегенерийн дүрийг бүтээх гэнэ. Дэвид
Эберсхоффын зохиолоос үндэслэн кино найруулагч Анандын найруулах "Даниас
ирсэн хүүхэн" хэмээх уг киноны хүйсээ солиулсан эрийн эхнэр 
Гердагийн дүрийг алдарт жүжигчин Шарльз Терон бүтээх юм.

Хоёр жүжигчин маань 
урьд нь өөр, өөр кинонд ижил хүйстэн бүсгүйчүүдийн дүр бүтээж, Оскар хүртэж
байжээ. Хатагтай Николь Кидманы гол дүрийг бүтээх гэж буй "Даниас ирсэн эмэгтэй"
кино нь түүхэн бодит явдалд   тулгуурлажээ.  Зураач Э.Венерер нь
хүйсээ солиулсан  анхны хүн юм. Тэрбээр 1882 онд Данид төрсөн нэгэн байв.

Э.Венерер хүйсээ солиулахаар
таван удаа хагалгаанд орж, жинхэнэ бүсгүй хүн болж чадсан аж. Нэрээ Лили хэмээн
өөрчилсөн тэрбээр удалгүй жирэмсэн болсон ч төрөхийн хүндрэлээр нас барсан
аж.

Дашрамд сорихуулахад, тэрбээр саяхан
Австралийн театрын урлагийн сургуул
ьд зочлоод ирсэн ба байнга дэмжиж санхүүгийн тусламж
үзүүлдэг аж
. Тус сургууль
түүнийг дэлхийн зуун баян эмэгтэйн эгнээнд багтаж, Оскарын шагналт жүжигчин
болоход нь багагүй хувь нэмэр оруулсан хэмээн
жүжигчин бүсгүй
үздэг аж.

Бага байхдаа царай
муутай охидын нэгд тооцогддог бай
сан ба ангийнх
нь хүүхдүүд түүнийг “лууван” гэж хочилдог байсан аж. Николь Кидман “Намайг
хүүхдүүд анх лууван гэж дуудахад би гомдсондоо уйлж байж билээ. Аажимдаа энэ
хочиндоо дассан” гэж ярьсан удаатай. Харин Николь Кидманы ээж нь охиноо театрын
урлагийн сургуулийн бүжгийн дугуйланд явуулсан нь түүнийг гадаад төрхөө
өөрчлөхөд төдийгүй Холливудын үзэсгэлэнт хүүхнүүдийн нэг болоход нөлөөлсөн
гэдэг.

Түүнийг нэгэн үе Холливудынхан “Австрали хурга” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан
юм. Николь Кидман өөрийн төрсөн охиноосоо гадна өргөж авсан хоёр хүүхэдтэй. Түүний Изабелла охин нь энэ жил
14 хүрчээ.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж