Засгийн газраас тоймтой хариу шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Засгийн газраас тоймтой хариу шаардлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхийлөгч  С.Ганбаатар,  ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч С.Эрдэнэбат, О.Гантуяа нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын томоохон орд газруудын нэг болох Таван толгойн ордыг ашиглах асуудлаар Засгийн газар гурван талт хэлэлцээрээ биелүүлээгүй, Үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангаагүйгээс хамтын маргаан үүсгээд байгаа аж. Гурван талт улсын хэлэлцээрт Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн оролцоог хангана гэж заасан. Үүнийгээ хэрэгжүүлэхээр өнгөрөгч долдугаар сараас эхлэн хэд хэдэн удаа хүсэлт шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг нь хүлээж аваагүй. Тэд  “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулах ажид дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учир дахин хугацаагаа сунгаж ирэх сарын 13-ны дотор тоймтой хариу ирүүлэхийг шаардаж буйгаа онцоллоо. Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгоогүй мөртлөө гүйцэтгэх захирал, олборлолтын асуудлыг хариуцсан гүйцэтгэх операрторыг сонгон шалгаруулах тендер зарласан нь үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангах хэлэлцээрээ биелүүлэхгүй байгаа хууль бус үйлдэл гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн үзжээ.

    Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч С.Эрдэнэбат: Энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын 104 тогтоолоор Оюутолгойд 2600 хятад  ажилчин оруулж ирэх зөвшөарөл олгосон нь бүрэн эрхээ хэтрүүлсэн, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Монгол иргэдийг Оюутолгойд ажиллах мэдлэг чадваргүй хэмээн дорд үзэж буй. Тиймээс мэдлэг чадвар олгох, баялгаа эзэмших боломжоор хангаж, хөрөнгө оруулалт хийх ёстой гэв.

    Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Олон тэрбум төгрөгийн тухай  л яриад байх биш. Хэдэн ажлын байр бий болгох, хэдэн төгрөгний цалин олгох, ажлын байрны нөхцөл ямар байхыг нарийвчлан тусгахгүй бол монголчууд хог шүүрдэхээс өөр ажил хийх боломжгүй болоход ойрхон байна. Түүнчлэн ямар бүтээн байгуулалт хийх , хэдэн сургууль барих зэргийг багтаасан “Ашиг шимийг хүртэх оролцооны гэрээ” байгуулах хэрэгтэй гэж байлаа.


    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж