
Сонгинхайрхан дүүргийн гуравдугаар хороонд байрлах 65 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт уулзалт өдөрлөг болж байна. Уг арга хэмжээг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар хамтран зохиож байгаа аж. Сүүлийн үед сургуулийн насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг ихээр гарах болсон. Мөн сургуулийн бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нь ихэсч байна. Иймд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохгүйн үүднээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болгох, хүүхдэд учирдаг бэрхшээлүүдийн талаар ярилцаж, харилцан санал солилцох юм байна.
П.Наран