Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яам, UBS телевизээс хамтран бэлтгэж буй “Гэртээ харих зам” нэвтрүүлэг үзэгчдэд хүрсээр гурван сар болжээ. Орон гэрээсээ дайжин
орц траншейнд амьдарч байсан 30 гаруй хүүхэд, багачуудыг зөв хүн болгон төлөвшүүлж, нийгэмшүүлэх зорилго агуулсан уг нэвтрүүлгийг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан санаачилж, төсөл
боловсруулан, ажилласан нь энэ аж.
Энэ ажилд
яамныхан бараг бүгдээрээ шахам оролцсон тухай Ерөнхий сайд
С.Батболдыг өчигдөр уг төслийн үр дүнтэй танилцах үед сайд
Т.Ганди онцолсон юм. Мөн тэрбээр “Төслийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул Засгийн газрын
тэргүүнийг анхаарал хандуулж, төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгахад
дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Харин Ерөнхий сайд дэмжиж ажиллахаа илэрхийлж бас “Гэртээ
харих зам” –ын хүүхдүүдэд хандан “Та бүхний юу чаддагийг ах нь үзлээ. Бүх талаар
тусалж дэмжих болно гэдгийг хэлье. Төрийн хайр халамжийг та бүхэн шиг зөв хүн болж төлөвшихийн төлөө тэмцэж яваа хүүхдүүдэд харамгүй хүргэх учиртай. Цаашдын сурлага хөдөлмөр, авьяас
билигт тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна шүү”
хэмээн сэтгэлийн дэм өгсөн юм.
Г.Дарь