Сэлэнгэ аймгийн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн алдартнууд

Олны сонирхол татаж сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ нутгийнханд олон бий.

Монголын төрөөс 1942, 1976 онд хүртээсэн Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг мөн. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр, монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор, Баруунбүрэн суман дахь монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд, дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс” гээд манай нутгийн бахархал цөөнгүй.

Хөдөлмөрийн сайчууд

Сэлэнгэ аймгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 13, гавьяат механикжуулагч 7, гавьяат агрономич 5, ойн гавьяат ажилтан 2, гавьяат барилгачин 1, гавьяат дасгалжуулагч 1, гавьяат багш нэг гэх мэтчилэн  олон хүмүүс төрд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байдаг.

Сэлэнгээс төрсөн чөлөөт бөхийн алдартнууд

-Дугарсvрэнгийн Оюунболд
"Москва-80" XXII олимпийн ХVРЭЛ МЕДАЛЬ
1957 онд Сэлэнгэ аймгийн Сvхбаатар хотод тeрсeн.
“Москва-1980” зуны олимпийн XXII наадмын чeлeeт бeхийн тeрлийн 57 кг-ийн жинд мeнгeн медаль хvртсэн.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медальтай.

2002 онд таалал тeгссeн.
-ОУХМ Д.Лхагвадорж: 2006 оны оюутны дэлхийн аварга
-ОУХМ Б.Батзориг:  Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хvрэл, Азийн аваргын хошой мєнгєн медальт 

Олны танил

Төрийн түшээд, бизнес эрхлэгч гээд нийгмийн бүхий л салбарт Сэлэнгэ аймгаар овоглосон олны танил хүмүүс олон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Монгол банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар, “Ноёд” группын захирал Б.Буяндорж, Улсын дархан мэргэн Х.Мөнхцэцэг, үлэмж дархан мэргэн Ц.Болдбаатар, “Таван хан” дэвжээний ерөнхий дасгалжуулагч Ш.Зоригт нар нь энэ аймгаас төрөн гарсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж