Хөвсгөл аймгийн алдартанууд

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн алдартанууд

Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн. 1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм. Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ. Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1920-оод онд иржээ. Мөн зарим нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

Өндөр Гонгор
Монгол улсын ерєнхий сайд Намнансvрэн тэргvvтэй тєлєєлєгчид Хаант орос улсадл 1913 онд айлчилахад Гонгор бvрэлдэхvvнд нь орж явж байжээ. 1920-иод оны vед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, єндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ. Монголын хамгийн єндєр хvний нэг бол Пvрэвийн Гонгор юм. Ард олны дунд єндєр Гонгор хэмээн алдаршсан тэр (Sain noyon han aimag) Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр тєржээ. Тvvний биеийн єндєр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хєєрєє, гадна дотно хvмvvсийн бичиж vлдээсэн тэмдэглэл, дvрс зураг цєєнгvй байдаг. Тэрбээр 4 хvvхэдтэй байсны 2 охины нэг нь Жаргалант суманд аж тєрж байна. Нєгєє охин Г.Бvдханд амьд сэрvvн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм.

Аавын эцэг Пvрэвийнх олон хvvхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хvvхэд нь юм. Аав багадаа тийм ч єндєр байгаагvй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор, тvvнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад их Хvрээ явчихсан гэсэн. Хvрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг єдєр зах дээр явж байтал нэг хvн ирж, чамайг эзэн Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бvрэн хувцаслаад, минжин малгай ємсгєж єгсєн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулж Богд эзэн:

Та хоёрын заяа тєєрєг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлvvлсэн гэдэг. Миний ээж их уран хvн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн vед Ардын эрх сонинд нийтлvvлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа тvvнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Yр хvvхдvvдийн ярьснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгvй єндєр байсан тэр моринд мордохдоо дєрєєлєлгvй хєлєє шууд давуулаад мордчихдог байж. Тvvний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын тєв музейд єгсєн гэдэг. Хэрэглэж байсан нэг мєнгєн аяга нь тvvний ач болох хvvхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа аж.

Л.Амарсанаа
Улс төрч Лувсанвангийн Амарсанаа нь 1953 онд Эрдэнэбулган суманд төрсөн. ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг 1977 онд, Москва хотын намын дээд сургуулийг 1991 онд тус тус төгсөж инженер эдийн засагч мэргэжил эзэмшиж, улс төрийн дээд боловсролтой болжээ. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа Дархан хотоос эхэлж, байшин үйлдвэрлэх комбинат эдийн засагч, Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад МАХН-ын нарийн бичгийн дарга, хэлтсийн эрхлэгч, БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байлаа. 2007 онд хуралдсан МАХН-ын 25-р их хурлаас МАХН-ын нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон байна. БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон 1992 оны шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан улс төрч нийгмийн зүтгэлтэн юм.

С.Баяр
Улс төрч Санжаагийн Баяр 1956 онд төрсөн. Эцэг Санжаа нь Төмөрбулаг сумын уугуул бөгөөд түүхч эрдэмтэн юм. С.Баяр нийслэлийн Орос 10 жилийн дунд сургууль төгсөж, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцан дүүргэж, хуулч мэргэжил эзэмшсэн байна. Сургууль төгсөөд хотын захиргаанд мэргэжилтнээр ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1979-1983 онд зэвсэгт хүчний жанжин штабт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд Монголын Радио Телевизийн Улсын Хорооны орлогч дарга, 1990 онд БНМАУ-ын бага хурлын гишүүнээр сонгогдон, төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 1992 оноос төр нийгэм судлалын академид багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд судлаач, Батлан хамгаалах яаманд стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, 1997-2001 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 2001-2004 онд Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байгаад 2005 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож мөн оны 11дүгээр сард МУ-ын ерөнхий сайд болжээ. С.Баяр ОХУ-д Монгол улс төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэхэд Элчин сайдаар ажиллаж байхдаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн учир 2007 онд “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан нэртэй улс төрч дипломатч юм.

Даваадорж Баатар
Монгол улсын баатар Лхүнрэвийн Даваадоржийн дурсгалыг мөнхжүүлэхээр МАХН-ын Төв Хороо 1966 оны 12 сарын 24-нд 133-р тогтоол гаргаж, Хөвсгөл аймгийн төв талбайд түүний хөшөөг босгох болсон юм байна. Энэ дагуу Л.Даваадоржийн хөшөөний эх загварыг Дундговь аймгийн харьяат хожим Монгол улсын гавьяат цол хүртсэн А.Довчиндаваа хийж, Урчуудын эвлэлийн хорооны барималч хожим СГЗүтгэлтэн болсон Дашзэвэг тэргүүтэй уран бүтээлчид хөшөөг бүтээх ажилд оролцсон юм. Уран бүтээлчид хөшөөг загварын дагуу бүтээж, 1968 оны 8-р сард аймгийн МАХН-ын Хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны өмнөх талбайд босгож нээлтийг хийсэн байна. Хөшөөг 2м гаруй өндөр тавцан дээр 5м хэртэй өндөртэйгээр Л.Даваадоржийг цэрэг хувцастай, байлдааны буу мөрөвчилж, дайзтай сум бүсэлж, цээжээрээ хагас баруун тийш эргэсэн, зүүн гартаа дуран барисан байдалтайгаар бүтээсэн нь хилчин цэргийн дүр төрхийг гаргасан нь сүрлэг сайхан болсон байна. Л.Даваадоржийн хөшөө босгосон талбайд эргэн тойрон бетонон цардмал цэлгэр талбайтай болгож, түүний нэрэмжит болгосон байна.

Монголын үндэсний баатар
Шадарван Б.Чингүнжав
Монгол улсын баатар

Л.Гэлэгбаатар      1964он    Ханх
Л.Даваадорж        1964он   Рашаант
Г.Цэнд                   1974он   Рашаант
Монгол Улсын хөдөлмөрийн баатар
Ү.Аварзад             1983он    Галт
Ж.Авирмэд           1999он   Жаргалант
Д.Банзрагч            1986он   Галт
Н.Бямбацогт         1958он   Эрдэнэбулган
Т.Гэлэгжамц         1964он   Тосонцэнгэл
О.Гүндсамбуу       1961он   Тариалан
Ж.Дагвадорж        1991он   Арбулаг
Д.Дамдин            1999он    Цагаан-Үүр
Д.Дарамжав        1966он    Бүрэнтогтох
Г.Дашдорж         1963он     Тариалан
Т.Дашцэдэн        2006он     Галт
Я.Должинжав     1971он      Цагаан-Уул
Н.Дулмаа            1991он      Галт
Ш.Нанзад            1961он     Цагаан-Уул
Ж.Нацагдорж      1979он     Улаан-Уул
С.Нямдорж       1991он    Эрдэнэбулган
Ж.Пүрэв            1991он    Ренчинлхүмбэ
Ч.Пүрэв             1981он    Их-Уул   зэрэг манай аймгаас төрөн гарсан алдартнууд олон бий.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж